“Wall Street”-ийн индексүүд өсч байна

Хуучирсан мэдээ: 2013.06.19-нд нийтлэгдсэн

“Wall Street”-ийн индексүүд өсч байна

АНУ-ын Холбооны нөөцийн банк бонд худалдан авч, эдийн засгийн өсөлтийг дэмжих хөтөлбөр хэрэгжүүлж байгаатай холбоотойгоор хөрөнгө оруулагчид найдвар тавих болжээ. Улмаар “Wall Street”-ийн индексүүд өчигдрийн байдлаар хаалтын ханшаа өндөр хийсэн байна.

“Dow Jones” индекс 138.8 оноо буюу 0.91 хувиар өсч, 15318.23, “Standard and Poor’s 500” индекс 12 оноо буюу 0.8 хувиар өсч, 1651-ээр тус тус хаалтын ханшаа хийжээ.

Холбооны нөөцийн банкнаас өнөөдөр ямар дүгнэлт гаргахыг хөрөнгө оруулагчид хүлээж байна. Тус банкнаас хэрэгжүүлж буй эдийн засгийн өсөлтийг дэмжих хөтөлбөр дуусгавар болохгүй гэдэгт хөрөнгө оруулагчид итгэлтэй байгаа нь дээрх индексүүдийн өсөлтөөс харагдаж байна хэмээн шинжээчид үзжээ.

Нью-Йоркийн “Value Line Funds” хөрөнгө оруулалтын сангийн санхүүгийн менежер Марк Спеллмэн “Хөрөнгийн зах зээл дээрх тоглолт өмнөхөөсөө өөр болсон. Холбооны нөөцийн банк бодлогын хүүгээ нэмэх үү, буулгах уу гэдэг онц биш. Харин тус банк сар бүр 85 тэрбум ам.долларын бонд худалдан авсаар байх уу гэдэг л чухал” гэж хэлжээ.

Өчигдөр гаргасан албан ёсны тоо, баримт АНУ-д шинэ орон сууцны тоо нэмэгдэж буйг, нөгөө талаар инфляци нэмэгдэж буй боловч хяналтаас гараагүй байгааг харуулж байгаа аж.

Хөрөнгө оруулагч, тэрбумтан Карл Икан “Dell” компанийн дийлэнх хувьцааг (нэгж хувьцааг 14 ам.доллараар) худалдан авах санал тавьсны дараа тус компанийн хувьцаа 0.5 хувиар өсчээ. Иканы энэхүү санал нь тус компанийг үндэслэгч Майкл Деллийн компаниа хувьдаа авах төлөвлөгөөг нураах зорилготой үйлдэл гэсэн таамаг гаргаад буй. Харин тус компани нэгж хувьцаагаа 13.65 ам.доллараар борлуулах санал тавьжээ.

 
Р.ГАНТУЛГА

Эх сурвалж: www.mongolianeconomy.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж