“Гранд мед” эмнэлэг “Siemens”-тэй түншиллээ

Хуучирсан мэдээ: 2013.06.19-нд нийтлэгдсэн

“Гранд мед” эмнэлэг “Siemens”-тэй түншиллээ

“Гранд мед” эмнэлэг дэлхийн дэвшилтэт технологи үйлдвэрлэгч “Siemens”-тэй түншиллээ

Монголын эмнэлэг, эмнэлгийн үйлчилгээг сайжруулах, хүн ардын эрүүл мэндийг сахин хамгаалах, гадаад руу явж эмчлүүлэх урсгалыг тодорхой хэмжээгээр бууруулахад өөрсдийн хувь нэмрийг оруулж яваа “Гранд Мед” эмнэлэг нь БНСУ-ын эрүүл мэндийн байгууллагатай стратегийн түншлэлийн хэмжээнд хамтран ажиллахаар боллоо.

Өнөөдөр “Жигүүр Гранд Групп”-ын Ерөнхийлөгч Д.Баттөр болон Сөүл дэхь “Siemens” ХК-ны ерөнхий захирал Пак Хёнь Гү нар цаашид хамтран ажиллахаар Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.“Жигүүр Гранд Групп”-ын харьяа “Гранд Мед” эмнэлэг нь 2013 онд ашиглалтанд орох шинэ эмнэлэгтээ “Siemens” компанийн өндөр технологитой оношилгооны хэд хэдэн тоног төхөөрөмжүүдийг суурилуулахаар болсон байна.

Санамж бичигт гарын үсэг зурсны дараа “Жигүүр Гранд Групп”-ын Ерөнхийлөгч Д.Баттөр хэлсэн үгэндээ:

-Сөүл дэхь “Siemens” компани нь эмчилгээний дүрс оношлогоо, IT оношлогооны аппарат, сонсголын аппаратыг чанарын өндөр түвшинд үйлдвэрлэж хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологийг нэвтрүүлж буй дэлхийн эрүүлийг хамгаалах тэргүүний салбар байгууллагын нэг юм. Энэхүү нэр хүндтэй байгууллагатай хамтран ажиллах болсондоо их баяртай байна.

Монгол Улс гадаад бодлогодоо ОХУ, БНХАУ, Япон улстай стратегийн түншлэл тогтоосон. Үүнтэй адилаар эмчилгээ оношилгоо, техник технологи нь дэлхийн хэмжээнд хүрсэн БНСУ-ын эрүүл мэндийн байгууллагуудтай “Гранд мед” эмнэлэг стратегийн хэмжээнд түншилж байгааг энэ үйл явдал харуулж байна. “Гранд мед” эмнэлэг удахгүй 180 ортой шинэ эмнэлгийн барилга ашиглалтад оруулах гэж байна. Бид БНСУ-ын эрүүл мэндийн салбарынхантай түншилснээр нарийн мэргэжлийн хагалгааг эх орондоо бага зардлаар хийлгэх боломжийг бий болгохоор зорин ажиллаж байна. Үүний тулд бид БНСУ-н мэргэжлийн өндөр ур чадвартай эмч нарын багтай удаан хугацааны гэрээнд үндэслэн хамтран ажиллахаар болж байна хэмээн онцоллоо.

Германы “Siemens” компани нь дэлхийн хамгийн анхны X-Ray рентгенийг 1895 онд зохион бүтээж гаргаснаар түүхээ эхлүүлсэндэлхийн олон орны хөгжилд тодорхой хувь нэмрээ оруулсаар байгаа тэргүүлэх брэнд болсон билээ.

Энэ талаар Сөүл дэхь “Siemens” ХК-ны ерөнхий захирал Пак Хёнь Гү:

-Энэхүү харилцан ойлголцлын санамж бичгийг үзэглэснээр Монгол улсын эрүүл мэндийн үйлчилгээний чанарыг нэмэгдүүлэх, Монголын ард иргэдийн эрүүл мэндийг сахин хамгаалахад гол ач холбогдолтой юм. Ингэснээр бид нэгэн зорилго руу тэмүүлж Солонгос дахь “Симэнс” компани нь Монголын ард иргэдэд илүү ойртож сүүлийн үеийн дэвшилтэт технологи бүхий эмнэлгийн тоног төхөөрөмжийг нэвтрүүлж, өвчний оношлогоо эмчилгээний анхдагч тэргүүлэгч компанийн хувьд “Жигүүр Гранд” Групптэй цаашдаа хамтран ажиллаж Монгол улсын эрүүл мэндийн салбарт хувь нэмрээ оруулах болно гэдгээ амлаж байна.
 
“Гранд Мед” эмнэлэг ньБНСУ-ын эрүүл мэндийн байгууллагуудтай түншилснээр дэлхийн стандартыг хангасан вакумжсан хагалгааны өрөө болон EMR, PACS цахим системийг нэвтрүүлэхээражиллаж байна. Уг системийг суурилуулснаар оношилгооны зургийг эмчийн компьютерийн дэлгэц болон гар утсанд шууд дамжуулдаг болох бөгөөд өвчтөн үйлчлүүлэгчдийн бүх мэдээлэл цахим хэлбэрээр хадгалагддаг, цаасгүй хэлбэрийн дэлхийн стандартад нийцсэн хамгийн сүүлийн үеийн эмнэлэг болох юм. Тус системийг суурилуулснаар дэлхийн аль ч эмнэлэгтэй алсын зайны оношилгоо эмчилгээг нэвтрүүлж ажиллах боломжтой. 

“Гранд Мед” эмнэлэг нь түүнчлэн дэлхийн стандартыг хангасан вакумжуулсан ямарч нян бактери орох боломжгүй хагалгааны өрөөг БНСУ-ын маш өндөр зэрэглэлийн нарийн мэргэжлийн гүйцэтгэлийн байгууллагаар гүйцэтгүүлж байна. Мөн “Дэлхийн жишигт нийцсэн эмчилгээ оношлогоог үзүүлж, нуруу нугасны мэс заслын хагалгааг чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэх зорилгоор БНСУ-ын нуруу нугасны тусгай мэс заслын баг бүрэлдэхүүнтэй хамтран ажиллахаар зэхэж байгаа” хэмээн “Гранд мед” эмнэлгийн дарга, Анагаах ухааны доктор, клиникийн профессор Д.Лхамсүрэн хэллээ. Нуруу нугасны тусгай мэс заслын багийг мэдрэлийн мэс заслын 8498 хагалгаа хийсэн маш өндөр туршлага бүхий олон улсад ур чадвараараа үнэлэгдсэн мэс засалч эмч ахлаж ажиллахаар харилцан тохиролцоод байна.

Энэхүү санамж бичгээс гадна “Гранд мед” эмнэлэг дээр Солонгосын нуруу нугасны нэртэй эмч Ли Сэн Чоль хоёр өдөр 100 гаруй өвчтөнд үзлэг хийж байсан бөгөөд “Жигүүр Гранд” группын Д.Баттөр Ерөнхийлөгчийн санаачилгаархоёр өвчтөнийг сонгон Солонгост аваачин хагалгааг нь үнэ төлбөргүй хийн, 15 жил хэвтэрт байсан хоёр өвчтөнг хөл дээр нь босгон амьдрал бэлэглэж байсан билээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж