Хагас шигшээд "В" хэсэгт оноолт таарсан их мастер Д.Эрдэнэбилэг хэсэгтээ гуравдугаар байр эзэлж, шигшээ тэмцээнд оролцох эрхийг авсан. Харин "А" хэсэгт оноолт таарсан их мастер Г.Ганжаргал хэсэгтээ зургаадугаар байр эзэлснээр бага дэлхийн аварга буюу В хэсэгт өрсөлдөж байна.
Их мастер Д.Эрдэнэбилэг шилдэг 12-т багтаж эхний өргүүдэд тэнцээ хийж тавдугаар байрт бичигдэж байсан боловч сүүлийн зургаан өрөг дараалан ялагдал хүлээснээр 12-т байрт бичигдэж байна. Маргааш их мастер Д.Эрдэнэбилэг Литвийн их мастертэй тоглох юм.
Харин бага дэлхийн аварга буюу В хэсэгт 30 даамчин өрсөлдөж байгаагаас их мастер Г.Ганжаргал нэг хожил, нэг хожигдол, зургаан тэнцээ авснаар 18-р байрт бичигдэж байна.
Тэмцээний сүүлийн өрөг маргааш болж, ДАШТ-ний медальтнууд тодрох юм.