
Баруун, Зүүн салааны уулзвараас Зүүн салааны хуучин эцэс хүртэлх 1,6 км автозамын зорчих хэсгийг өнөөдрөөс /22.00/ эхлэн найм хоногийн хугацаагаар хааж, хучилтын ажил хийхээр боллоо. Зүүн салааны 3,6 км автозамыг шинэчлэх, үргэлжлүүлэн 1,2 км авто замыг шинээр барих ажил 65 хувийн гүйцэтгэлтэй явж байгаа бөгөөд “ОДНД” ХХК ажиллаж байгаа юм. Хуучин эцсээс хойшхи 2,4 км автозамын хучилтын ажил дуусч, зорчих хэсгийг нээсэн бөгөөд явган хүний зам, гэрэлтүүлгийн ажлыг хийж байна гэж Нийслэлийн Автозамын газраас мэдээллээ.