
Харин энэ жил зорчигчдын терминалын суурь, зоорийн давхар, нэгдүгээр давхрын төмөр бетон бүтээцийн ажлыг хийж гүйцэтгэхээр төлөвлөсан бөгөөд уг ажлыг 2013 оны наймдугаар сарын 1-ээс аравдугаар сарын 30 хүртэлх хугацаанд гүйцэтгэх ажээ. Хөшигийн хөндийд баригдах Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх онгоцны буудлын тендерт Японы “Мицубиши Чиёода” компанийн нэгдэл ялж, БНСУ-ын “Самсунг” корпорацитай хамтарч барилгын ажлыг гүйцэтгэхээр болсон бол Монголын талын гүйцэтгэгчээр ийнхүү "Үндэсний бүтээн байгуулалтын корпораци" шалгарчээ.
Шинэ нисэх буудал 2016 оны аравдугаар сар гэхэд ашиглалтад орох бөгөөд жилд гурван сая хүнд үйлчлэх хүчин чадалтай, зургаан хүзүүвчтэй байх юм. Энэхүү томоохон төсөлд Монголын талыг төлөөлөн оролцож буй "Үндэсний бүтээн байгуулалтын корпораци" нь манай улсын барилгын салбарын тэргүүлэх компаниуд болох "Дельта констракшн", "БҮТИ", "ЕСС", "Улаанбаатар барилга", "Эрэлт импекс" гэсэн таван компанийн нэгдэл юм.