
Цаашид хөгжлийн нийгмийн ажилтны үзүүлэх сургалтыг уламжлал болгон зохион байгуулах юм.
Тус хороо нь иргэдийнхээ санал бодлыг нээлттэй сонсох зорилгоор санал хүсэлтийн дэвтрийг аялуулан, тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх талаар тодорхой ажлуудыг зохион байгуулан ажиллаж байна. Энэхүү шинээр санаачлан хийж буй ажлуудаас дурьдвал: Дэлхийн Зөн ОУБ-ын Хан-Уул ОНХХ-өөс санаачлан зорилтот хороодод хэрэгжүүлж буй “Хөгжлийн хөтөч” аяны хүрээнд “Хаягдал” арга хэмжээг амжилттай зохион байгуулж, хаягдал цуглуулж борлуулсан орлогоороо “Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-өөр хүүхэд багачуудын дунд олон төрлийн тэмцээн уралдаан зохион байгуулж, шагнаж урамшуулсан байна. Мөн хорооны иргэдээсээ “Сэтгэл ханамжийн судалгаа” авч хийх ажлын төлөвлөгөөнд тусган ажиллаж байна.