Хүүхэд, гэр бүлийн хөгжлийг дэмжих төв нээгдлээ

Хуучирсан мэдээ: 2013.06.18-нд нийтлэгдсэн

Хүүхэд, гэр бүлийн хөгжлийг дэмжих төв нээгдлээ

Хан-Уул дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаас гарсан тогтоолын дагуу хүүхдийн эрхийн конвенцийн хэрэгжилтийн байдалд тухайн нутаг дэвсгэртээ зохицуулалт, хяналт шинжилгээ хийх, үнэлгээ өгөх, хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгаалал, оролцоог идэвхжүүлэн ажиллах зорилгын хүрээнд Хүүхэд, гэр бүлийн хөгжлийг дэмжих төв шинээр нээгдлээ.

Нээлтийн арга хэмжээнд Нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Буяндалай, Хан-Уул дүүргийн Засаг даргын орлогч Д.Азжаргал, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Б.Бас-Оргил, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Б.Булган, Боловсролын хамтын ажиллагааны нийгэмлэгийн гүйцэтгэх захирал Б.Батжаргал нар оролцсон юм.

Шинээр нээгдэж байгаа Хүүхэд, гэр бүлийн хөгжлийг дэмжих төвд Боловсролын хамтын ажиллагааны нийгэмлэгээс “Гэр номын сан”-г тохижуулж өгсөн бөгөөд Засаг даргын Тамгын газраас номын сангийн баяжуулалтанд зориулж 1 сая төгрөгний номыг бэлэглэлээ. Хүүхдүүд энэхүү номын сангаар үнэ төлбөргүй үйлчлүүлэх юм байна.

Нийгмийн хөгжлийн хэлтэс
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж