Усан доорх тансаг буудал

Хуучирсан мэдээ: 2013.06.18-нд нийтлэгдсэн

Усан доорх тансаг буудал

Хамгийн тансаг, чамин зүйлсийг Дубайд цогцлоохоор шийдсэн бололтой. Та далайд 10 метрийн гүнд тансаг өрөөнд тухлаад цонхоороо загас харан хооллох тухай төсөөлж байсан уу.

Биелэгдэшгүй юм шиг энэ мөрөөдлийг бодит амьдрал болгохоор Швейцарийн фирм болон Drydocks World компани хамтран ажиллахаар болжээ.

Энэхүү гайхалтай зочид буудлын уснаас дээш харагдах хэсэг нь сансрын хөлөг шиг хэлбэртэй, нисдэг тэрэг буух талбайтай, наран шарлагын газар, задгай зоогийн газартай байх аж.

Харин өрөөнүүд нь 10 метрийн гүнд байрлах ба өрөөний ханан хэсэг тэр чигээрээ шил байх гэнэ. Энэ нь далайн гоо сайхныг бүрэн утгаар мэдрүүлэх юм байна.

Мөн барилгын бүхий л материал, инженерийн шийдэл нь байгальд ээлтэй технологийг ашиглаж байгаагаар онцлог аж.

World Discus Hotel нэртэй энэ зочид буудал нийтдээ 21 өрөөтэй байх юм байна.

Г.БИЛЭГ






NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж