Бразилчууд Дэлхийн аваргыг эсэргүүцэж байна

Хуучирсан мэдээ: 2013.06.18-нд нийтлэгдсэн

Бразилчууд Дэлхийн аваргыг эсэргүүцэж байна

Эдийн засаг болон улс төрийн асуудлаас болж бухимдалтай байсан Бразилийн ард түмний тэвчээрийг 2014 оны дэлхийн аваргад засгийн газраас гаргаж байгаа асар их зардал үгүй хийлээ. Бразилийн олон хотод мянга мянган хүн цуглаж, эсэргүүцлээ илэрхийлж байна.

Рио де Жанэйро, Сан Паулу, Сальвадор, Куритиба, Бразилиа зэрэг томоохон хотуудад болж байгаа эсэргүүцлийн жагсаалд тайван уур амьсгал зонхилж байгаа юм.

Бразил даяар нийт 100,000 хүн энэхүү жагсаалд оролцож, засгийн газрын дэмий зардал гаргаж байгаад дургүйцлээ илэрхийлж байна.

Ирэх жилийн Дэлхийн аваргад зориулж Бразилийн засгийн газраас асар их хэмжээний хөрөнгө гаргаж байгаа. Тэдний төсөв 2010 оны Өмнөд Африкийн дэлхийн аваргын зохион байгуулсан зардлаас 3 дахин даваад байгаа юм.

Засгийн газраас саяхан метро болон бусад нийтийн тээврийн тасалбарын үнийг нэмсэн нь иргэдийн тэвчээрийг баржээ. Үүнээс өмнө Дэлхийн аваргын зардлын талаархи маргаан гарч байсан боловч ингэж олныг хамарч байгаагүй. Мөн цэнгэлдэхийн засварын ажилд оролцож байгаа ажилчид цалингаа нэмүүлэхээр жагсаал хийж байсан юм.

Иргэд Дэлхийн аваргын зохион байгуулахад гаргаж байгаа энэ их хөрөнгийг эмнэлэ, сургууль зэрэг зүйлсэд зарцуулахыг шаардаж байгаа аж.

Эх сурвалж: www.sportbox.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж