Нэр дэвшигчдийн талаар санал асуулга, энэ төрлийн мэдээллийг маргаашнаас эхлэн зогсоох юм байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулиар, аливаа этгээд санал авах өдөр хүртэлх долоо хоногийн хугацаанд нам, нэр дэвшигчдийн талаар санал асуулга явуулах, энэ төрлийн мэдээллийг бүх төрлийн мэдээллийн хэрэгсэл ашиглан нийтлэх, тараахыг хориглосон байгаа билээ.
Хуулийн энэ заалт маргаашнаас буюу 2013 оны зургадугаар сарын 19-нөөс эхлэн үйлчилнэ.
Ш.ЧИМЭГ