Фото: AFP 2013/ Nicolas Asfouri
"Наймын групп" нь аж үйлдвэрийн өндөр хөгжилтэй, ардчилсан тэргүүлэх найман орны лидерүүдийн албан бус чуулга юм. Түүнд АНУ, Их Британи, ОХУ, Франц, Япон, Герман, Канад, Итали, мөн Европын холбооны төлөөлөгч бүрэн хэмжээгээр багтдаг. Эдгээр орнуудын хувьд дэлхийн экспортын 49%, аж үйлдвэрлэлийн 51%, Олон улсын валютын сангийн хөрөнгийн 49% нь тус тус ноогддог.
“Их наймын” (эхлээд "Их долоо") түүх 1975 оны арваннэгдүгээр сард эхэлжээ. Францын ерөнхийлөгч Валери Жискар д"Эстены санаачлагаар Рамбуйе (Франц) хотод тэргүүлэх зургаан орны лидерүүд уулзсан ба жилийн дараа тэдэн дээр Канад нэмэгджээ. 1977 оноос эхлэн Европын холбооны (Европын холбоо нь “Наймын группт” Европын хамтын нийгэмлэгийн Комиссийн дарга ба Европын зөвлөлийн даргаар төлөөлөгдөн оролцдог) төлөөлөгч нэмэгджээ.
Зөвлөлтийн үеэс, 1991 оноос оросууд тэдэнтэй холбогдож ирсэн. Тэр үед Лондоны саммитийн хүрээнд ЗХУ-ын анхны ерөнхийлөгч Михаил Горбачев “Их долоогийн” лидерүүдтэй уулзжээ. 1994 оны Неаполийн саммитаар “Их найм” бүрдэлт бий болов. Саммит “Их долоо” хэлбэрээр эхлээд “Их наймын” хэлбэрт шилжин дуусчээ. Францын Лион дахь дараагийн саммит нь эхлээд “Их долоо” олон улсын эдийн засгийн асуудлыг ярилцсанаар эхэлсэн ба хоёр, гурав дахь ээлжид нь Оросын оролцоотойгоор даяарчлалын гадаад бодлогыг ярилцав.
Тэгш эрхтэй түншээр Орос энэ клубт 1997 оны Денверийн саммитад орж иржээ.
"Наймын групп” нь олон улсын байгууллага биш. Тэр нь олон улсын гэрээгээр үндэслэгдээгүй, элсэх мөн дүрэм, байнгын нарийн бичгийн даргын тодорхой шалгуургүй. “Их наймын” шийдвэр нь оролцогч орнуудын улс төрийн үүрэг хариуцлагыг илэрхийлдэг. Саммит нь жил бүр найман оронд дараалан болдог. Төр, улсын тэргүүн нарын уулзалт хязгаарлагдмал хүрээнд хийгдэх бөгөөд түүнд лидерүүдийн хувийн төлөөлөгч нар оролцдог. Асуудлыг зөвшилцөх замаар шийднэ. Даргалагч орнууд нь сайд нарын болон ажлын хэсгийн уулзалтуудыг зохион байгуулдаг. “Их наймын” жил тутмын ажлын цикл нь юуны түрүүнд клубын гол ажил болох саммитийг зохион байгуулахад чиглэгдсэн байдаг. Бүх бэлтгэл ажлыг нь шерпүүд гэж нэрлэгдсэн лидерийн бие төлөөлөгчид жилд дөрвөн удаа уулзан зохицуулдаг. Шерпүүд нь улс төрийн захирлууд болон санхүүгийн су-шерпүүдийн бүрэлдэхүүнтэй үндэсний баг юм. Бусад шинжээчид ч тэнд ордог. Саммитийн бэлтгэлд Гадаад хэргийн, Сангийн сайд нарын байнгын уулзалт чухал үүрэгтэй. Мөн Эрчим хүч, Хүрээлэн буй орчин, Хөдөлмөр, нийгмийн хангамж, Боловсрол, шинжлэх ухааны болон хүчний яамдын сайд нарын уулзалтууд бас чухал. “Наймын групп” нь ажлын, шинжээчдын ба зорилгын хэсгүүдийг тодорхой чиглэлээр байгуулдаг бөгөөд жилд”наймын” шугамаар 60-80 арга хэмжээ явагддаг. 2013 онд “Их найм” Хойд Ирландад цугларч байгаа бол дараагийн жилийн саммит Оросын Сочид болно.
“Их наймын” уулзалтыг даяарчлалын эсрэг тэмцэгчдийн эсэргүүцэл ямагт дагалдаж ирлээ. 2001 онд Генуя хотноо болсон саммитийн үеэр 120 мянган хүний эсэргүүцлийн жагсаал болсон ба тэд цагдаагийнхантай мөргөлдөөн үүсгэх үеэр Карло Жулианний гэдэг жагсагч амь үрэгдэж түүхэнд нь анхны хохирогч болжээ. Хожим нь даяарчлагчийн эсрэг франц эмэгтэй Сюзан Бендотти машинд дайруулсан байна. Тэр үеэр 200 хүн хүнд, хөнгөн шарх авч хэдэн зуун хүн амь үрэгджээ.
Харин энэ удаагийн саммитаар даяарчлалын эсрэг тэмцэгчдийн эсэргүүцэл зөвхөн Лондонд гарч тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг саатуулж байна.