Ким Кардашиан дахин хүүхэд төрүүлэхгүй гэв

Хуучирсан мэдээ: 2013.06.18-нд нийтлэгдсэн

Ким Кардашиан дахин хүүхэд төрүүлэхгүй гэв

Америкийн телевизийн реалити шоуны од Ким Кардашиан хэдхэн хоногийн өмнө амаржиж охинтой болсон билээ. Гэвч реалити шоуны хөөрхөн хүүхэн эх хүн болсны баяр хөөрийг мэдрэх нь битгий хэл дахиж хэзээ ч хүүхэд төрүүлэхгүй гэж уйлжээ. Өнгөрсөн бямба гаригт Ким гэнэт өвдөж, түргэн авахуулсан бөгөөд эмнэлэг рүү явахдаа өвдөлтөөсөө болоод цонхийсон, үхтэлээ айсан байсан гэнэ. Ким эмнэлгийн төрөх өрөөнд ороод гэнэт туслаарай хэмээн хашгирсан байна. Түүнийг ингэж аашлахыг мэдсэн ээж нь хамт байсан нь аз болсон аж.

Хөөрхөн царай, хувийн амьдралаараа реалити шоуны од болсон Ким “Ийм их өвддөг гэдгийг би мэдээгүй. Би дахин хэзээ ч хүүхэд төрүүлэхгүй” гэсэн бөгөөд хүүхэд төрүүлэх реалити шоу шиг амар зүйл биш гэдгийг ухаарсан бололтой.

Б.САРАНЦЭЦЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж