
Бритни Спирс одоогоор найм дахь цомгоо бэлэн болгохоор дуу бичлэгийн ажилдаа ороод байгаа ба шинэ цомог энэ жилийн эцсээр сонсогчдын гарт очих гэнэ. Бяцхан нууц задлахад Бритни шинэ цомогтоо зориулан “Black eyed peas” хамтлагийн дуучин “will.i.am”-тай хамтран дахин шинэ уран бүтээл гаргахаар төлөвлөжээ.
“The Smurfs 2” киноны хувьд ирэх долдугаар сарын 31-нд АНУ-д нээлтээ хийх бөгөөд бяцхан смурфчуудын дуу оруулгын багт дуучин Кэти Перри, телевизийн хөтлөгч Марио Лопез зэрэг алдартнууд багтсан гэнэ.
Б.АНХТУЯА