Музейн маркетингийн II шатны сургалт эхэллээ

Хуучирсан мэдээ: 2013.06.18-нд нийтлэгдсэн

Музейн маркетингийн II шатны сургалт эхэллээ

Музейн ажилтнуудыг чадавхижуулах "Маркетинг, боловсрол, харилцаа холбоо" сэдэвт сургалт өчигдөр нээлтээ хийсэн бөгөөд зургадугаар сарын 21-нийг хүртэл үргэлжлэх тухай албаныхан мэдээллээ. Энэ нь ЮНЕСКО-гийн Японы Итгэлцлийн сангийн дэмжлэгтэйгээр 2012-2014 оны хооронд ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс, Бээжин дэх төлөөлөгчийн газар, Соёл, спорт, аялал жуулчлалын яам болон холбогдох музей, байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх "Монголын музейн тогтвортой хөгжлийн чадавх дээшлүүлэх төсөл"-ийн хүрээнд болж буй ажээ. Норвеги улсын Осло хотын “Соёлын түүхийн музей”-н Олон нийттэй харилцах албаны дарга Паал Морк удирдан явуулах уг сургалтадэнэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын 20 орчиммэргэжилтэн хамрагдаж байгаа гэнэ. Сургалтын гол зорилго нь үндэсний мэргэжилтнүүдийг бэлтгэх цаашлаад Үндэсний музейн сургалт арга зүйн төвд ашиглах, Монголын нөхцөлд тохирсон сургалтын хөтөлбөртэй болох, хот, хөдөө орон нутгийн бүх музейн харилцаа холбоо, сүлжээг сайжруулах зорилготой юм байна.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж