Сангийн яамныхныг хотын гудамжинд урина

Хуучирсан мэдээ: 2010.06.07-нд нийтлэгдсэн

Сангийн яамныхныг хотын гудамжинд урина

Хотын мээр Сангийн яамныхныг хотын гудамж, гэр хорооллоор хамт явахыг урьж байна. Ингэхдээ бид ийм л нөхцөлд амьдарч байна гэдгийг үзүүлж, төсөв хөрөнгө хуваарилахдаа харж үзэхийг гуйх гэнэ. Тэрбээр ингэх болсон шалтгаанаа, ажил хэргийн уулзалт заавал ширээний ард байх албагүй, харин ч бодит байдлыг газар дээр нь үзвэл дараагийн асуудлыг шийдэхэд илүү ойлгомжтой байх болно. Ширээний ард суугаад төсөв хийх өөр, яваад үзсэн газрынхаа бодит байдлыг мэдээд төсөвлөх бас нэг хэрэг хэмээн тайлбарласан байна.  Ийнхүү хотынхон ойрын үед Сангийн яамныхантай гэр хороололд болзож, иргэдийнхээ үгийг сонсгох нь.

Б.АНХАА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж