Ноолуурын үнэ өсөх хандлагатай байна

Хуучирсан мэдээ: 2013.06.17-нд нийтлэгдсэн

Ноолуурын үнэ өсөх хандлагатай байна

Хөдөө аж ахуйн биржийн арилжаагаар өнөөдөр дөрвөн тэрбум, 29 сая гаруй төгрөгийн 70.8 тонн ноолуур худалдах, худалдан авах хэлцэл хийсэн байна. Ингэхдээ түүхий бараан, цайвар, ангилаагүй ноолуур арилжсан бөгөөд 56-58 мянган төгрөгийн үнээр хэлцэл хийжээ. Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн бирж дөрөвдүгээр сарын 5-нд анхны туршилтын арилжаагаа эхлүүлсэн бөгөөд түүнээс хойш ажлын өдөр бүр арилжаа хийж байгаа юм. Ийнхүү дөрөвдүгээр сараас хойш тасралтгүй ноолуур худалдах арилжаа хийснээр аймгуудад ноолуур дуусах хандлагатай байгаа учраас бирж дээр нэрлэгдэж буй нэг тонн ноолуурын үнэ бага зэрэг өсөх хандлагатай байна.

Бирж ажиллах болсон нэг зорилго нь хөдөө аж ахуйн гаралтай бараа, бүтээгдэхүүний нөөц, үнийг тогтвортой байлгах бөгөөд үүний тулд  ноолуурын үнэ ханшийг биржээр нэрлэх болсон юм.  Одоогоор брокериудаар дамжуулан, орон нутаг нийслэлийг холбож, ноолуур худалдах, худалдан авах ажиллагааг зохион байгуулж буй ч 2014 оноос электрон болон танхимын арилжааны аргыг хослуулах талаар албаныхан онцолж буй.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж