
Тухайлбал,
- НӨАТ төлөгч бус этгээдээс худалдан авсан бараа, гүйцэтгүүлсэн ажил үйлчилгээг НӨАТ төлөгчөөс авсан мэтээр хуурамч падаан үйлдэх, засварлах, бичүүлж авах
- Татварын албанд бүртгэлгүй, бүртгэлтэй боловч тухайн борлуулагчийн бүртгэлтэй бус НӨАТ-ын падааныг өөр хоорондоо худалдах замаар хуурамч анхан шатны баримт бүрдүүлэх
- НӨАТ-ын хасалт, буцаан олголт хийх хуулийн заалтад хамааралгүй ажил, үйлчилгээнд төлсөн НӨАТ-ын бизнесийн үйл ажиллагааны зардлаар тооцож, төсөвт төлөх НӨАТ-ыг багасгах
- Дулаан, цахилгаанд төлсөн НӨАТ-ын падааныг түрээслэгч, түрээслүүлэгч давхар хасалт хийх
- НӨАТ төлөгчөөр бүртгүүлсэн хуулийн этгээдийг худалдан авч, НӨАТ төлөгч бус этгээдийн худалдан авалтанд төлсөн татвараа шилжүүлэн бүртгэж, хасалт, буцаан авалт хийхээр тайлагнан татвар төлөхөөс санаатайгаар зайлсхийх
- Импортын барааны НӨАТ ногдуулах үнэлгээг бууруулахын тулд хуурамч гэрээ хэлцэл үйлдэж, гаалийн мэдүүлэг бүрдүүлэх замаар төлөх татвараа бууруулах
- Бусдад НӨАТ төлж, бараа, ажил, үйлчилгээ худалдан авсан мэтээр ня-бо бүртгэлийн хуурамч бичилт хийн, НӨАТ-ын падаан бичиж, их хэмжээний хасалт хийх
- НӨАТ-аас чөлөөлөгдөх үйлдвэрлэл, үйлчилгээнд зориулан худалдан авалтанд төлсөн НӨАТ-аа төсөвт төлөх НӨАТ-аас хасах зэрэг ноцтой зөрчлүүд илэрч байгаа ажээ.
Хуулийн эдгээр зөрчилд Татварын ерөнхий хуулийн 74, 75 дугаар зүйлд заасан хариуцлага хүлээлгэхээс гадна уг үйлдвэл нь гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй болох нь тогтоогдвол Эрүүгийн хуулийн дагуу шийдвэрлэх юм байна. Тиймээс НӨАТ-ын падааныг борлуулалт хийх бүрт татвар төлөгчид үнэн зөвөөр бичиж өгөх, цахим тайлангийн системд оруулахдаа татвар төлөгч тус бүрээр салган харуулж, тайланг үнэн зөвөөр тайлагнаж байхыг албаныхан анхааруулж байна.
У.БОЛОР