“Хайрын фестиваль”-д урьж байна

Хуучирсан мэдээ: 2013.06.17-нд нийтлэгдсэн

“Хайрын фестиваль”-д урьж байна


Хайрын, хандивын фестиваль болох гэж байна. “Монгол шилтгээн”-д зургадугаар сарын 22-нд болох “Summer Love” фестивалийн гол зорилго нь Монголын мянга мянган үрсийн эрүүл мэнд, амь насыг аврах оношилгооны аппарат худалдан авах хөрөнгө босгоход хувь нэмрээ оруулах болно. Энэхүү фестивальд  хип хоп хамтлаг, репперүүд, рок попын дуучид, DJ нар нижгэр тоглолт хийгээд зогсохгүй Үндэсний АСА цирк, загвар өмсөгчид (Монгол модел, Шилмэл загвар, Азийн модел, Монголын дизайнеруудын холбоо), “Ondo” граффити дизайн, “Free runners”, “Чопперс клуб” оролцох нь ээ.

“Summer Love”-ын тасалбарын үнэ 20 мянган төгрөг бөгөөд Hi-Fi, Orange Records-ийн бүх салбараар худалдаалж буй. Мөн 1950 хүссэн газарт тань үнэгүй хүргэнэ гэнэ шүү.

Залуусаа хайрын төлөө нэгдэцгээе!!!

Э.ТЭКҮ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж