1800 сурагч ерөнхий шалгалт өгөв

Хуучирсан мэдээ: 2013.06.17-нд нийтлэгдсэн

1800 сурагч ерөнхий шалгалт өгөв

Дархан-Уул аймгаас энэ жил ЕБС-ийн 11 дүгээр анги төгсөгчдийн их дээд сургуульд элсэх ерөнхий шалгалт дууслаа. Энэ жил нийт 1800 сурагч элсэлтийн ерөнхий шалгалт өгөхөөр бүртгүүлжээ.

Мөн өмнөх онд төгссөн шалгуулагчид, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн шалгалтыг тусгайлан бэлтгэсэн анги танхимд авахаар зохион байгуулжээ. Давхардсан тоогоор 7237 шалгалт өгөхөөс хамгийн олон шагалтыг математикээр 1526, физикээр 1045, нийгмийн ухаанаар 1189, Англи хэлээр 1336 сурагч шалгалт өгөхөөр бүртгүүлсэн байна. Бусад зургаан хичээлээр 80 орчим сурагч шалгалт өгчээ.

Эх сурвалж: http://darkhanith.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж