Нийтлэлийн уралдаан зарлалаа

Хуучирсан мэдээ: 2013.06.17-нд нийтлэгдсэн

Нийтлэлийн уралдаан зарлалаа

Хөдөлмөрийн яамнаас бүтээмжийн талаарх олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлэх сарын ажлын хүрээнд үндэсний хэмжээнд “МАРГААШАА ӨНӨӨДРӨӨС ИЛҮҮ САЙН, САЙХАН БОЛГОЁ” уриан дор “Миний гэрийн бүтээмж”, “Манай байгууллагын бүтээмж”, “Бүтээмж миний амьдралд”, “Миний ажлын амжилтад”, “Бүтээмж-Эдийн засгийн өсөлт”, “Бүтээмж-хөдөлмөрийн үнэлэмж” сэдэвт нийтлэлийн уралдааныг зарлаж байна.

Тус уралдаан нь хөдөлмөрийн бүтээмж нь үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг түүнд зарцуулсан хөдөлмөрт харьцуулсан үзүүлэлт бөгөөд нэг ажиллагчийн хөдөлмөрийн бүтээмжээс байгууллагын нийт бүтээмжийн хэмжээ  хамаарч, тэр нь ашиг орлого, үйл ажиллагааны хүрээ, цалин хөлсний хэмжээ, ажлын байр нэмэгдүүлэх зэрэг олон хүчин зүйлд нөлөөлж байдаг учир бүтээмж дээшлүүлэх ач холбогдол, түүний үр шимийг тайлбарлах зорилготой юм байна.

Уралдаан 2013 оны зургадугаар сарын 12-ноос 26-ний өдөр хүртэл үргэлжлэх бөгөөд шалгаруулалтын дүнг 2013 оны зургадугаар сарын 27-ны өдөр явуулж, шалгарсан нийтлэлийг өдөр тутамын сонинд хэвлэн нийтлүүлнэ.

УРАЛДААНЫ ШАГНАЛЫН САН:

  • I байр -1 хүн /800,0 мянган төгрөг/
  • II байр -1 хүн / 600,0 мянган төгрөг/
  • III байр -1 хүн / 400.0 мянган төгрөг/
  • Тусгай байр – 1 хүн /200,0 мянган төгрөг/

Бүтээлд тавигдах шаардлага нь

  • Бичлэг Arial, 12 хэмжээтэй шивсэн, мөр хоорондын зай 1,0 байх;
  • Нийтлэл нь 1500 үгээс хэтрэхгүй, хэл зүйн дүрмийн болон найруулгын хувьд алдаагүй, цэгцтэй байх; 
  • Нийтлэл бичигч нь өөрийн овог нэр, ажлын газар, эсхүл суралцдаг сургууль, нас, хүйс, харилцах утасны дугаар, и-мэйл хаягаа тодорхой бичсэн байх;
  • Өгөгдсөн сэдвийн хүрээнд судалгаа, тоо баримтад тулгуурласан байх;
  • Бүтээмжийг дээшлүүлэх талаар иргэд, ААНБ, салбарын яам, мэргэжлийн холбоодын зүгээс санаачлан хэрэгжүүлж болох арга хэмжээ, гарц шийдлүүдэд сэдэл өгсөн байх;
  • Бусад оронд амжилттай хэрэгжүүлж буй арга ажиллагаанаас санал болгосон байх.
  • Нийтлэлийг altantuya@mol.gov.mn хаягаар ирүүлнэ үү.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж