Cruise, J.Lo хоёр үзэгчдийг алмайруулав

Хуучирсан мэдээ: 2010.06.07-нд нийтлэгдсэн

Cruise, J.Lo хоёр үзэгчдийг алмайруулав

Өнгөрсөн ням гаригт
болж өнгөрсөн “MTV Movie Award”-д олон дуучин өөрийн ая дуугаа өргөж,
үзэгчдэд бэлэг барьсан. Харин энэ үдшийн хамгийн гайхалтай
үзүүлбэрүүдийн нэг нь жүжигчин Tom Cruise, Jennifer Lopez хоёрын хоршил
байлаа.

Tom Cruise өнгөрсөн онд тоглосон “Tropic Thunder” киноны Les
Grossman-ы дүрдээ хувирч бүдүүн, сахалтай, халзан эр болон гарч иржээ.

Хип,
хоп бүжгээр тэд үзэгчдийг суудлаас нь босгоод зогссонгүй, бүгд тэр
хоёрыг даган дор бүрнээ бүжиглэж байсан байна.

Дуучин, жүжигчин
Jennifer Lopez чадварлаг бүжигчин гэдгийг үзэгчид андахгүй. Харин Tom
Cruise өндөрт үсрэн, хип хоп бүжгээр тун чадварлаг бүжиглэж байгаа нь
үзэгчдийг үнэхээр алмайруулсан байна.

Н.Наран

Гэрэл
зургийг эндээс үзнэ үү.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж