
Хан-Уул дүүргийн нутаг Богдхан уулын Богины амаар өгсдөг замд Toyota Land Cruiser-80 маркийн 27-27 УНЭ улсын дугаартай автомашин өчигдөр 16.00 цагийн орчимд онхолдсон байна. Ослын улмаас 38 настай зорчигч амиа алджээ. Мөн жолооч, зорчигч нарын таван хүн гэмтэж, ГССҮТ-д хүргэгдсэн байна. “Ослын нөхцөл байдлаас харахад осол гарах үед Land-80 маркийн автомашин нь Богины амаар уул өөд өгсөн явж байгаад хүч алдан доош уруудсан байгаа юм. Уруудах үедээ хэд хэд эргэлдсэн бөгөөд Богины амны доор баригдаж байсан барилгын суурь руу унасан” гэж Замын цагдаагийн байгууллагаас мэдээлж байна.