Сайнтай, муутай “Fresh air”

Хуучирсан мэдээ: 2013.06.17-нд нийтлэгдсэн

Сайнтай, муутай “Fresh air”

Урин дулаан цаг айсуйтай зэрэгцэн залуучуудыг хамарсан шоу арга хэмжээнүүд ар араасаа цуварсаар…  Өнгөрөгч баасан гаригт “River beach”-д “Цэвэр агаар” нэртэй задгай шоу нижгэр гэгч нь болов. Туул голын эрэгт, цэвэр агаарт, хөнгөн хөгжмийн аялгуунд залуусыг доргиосон тус шоунд “Шинэ үе”-ийн уран бүтээлчид, “Honeymoon” хамтлагийн охид ирж, австрали сархад, шар айрагны амтыг “сонжив”.
Зарим нэг зүйл хачирхалтай, бас хөгжилтэй байсан нь замын түгжээ. Их хотын завгүй хэмнэлд төв зам дээр түгжрэх нь хэдийнэ хэвийн үзэгдэл болсон ч “River beach” хүрэх замд бол арай л “ширүүдэв”. Байдалд нэгэнт бишдсэн тул залуус машинаа зам хажуулдаж, “парк”-лаад цааш алхацгаасан. Мэдээж сайны хажуугаар саар гэгчээр хатуу дарс хүртсэн хэсэг залуус нударга зөрүүлээд ч амжив. Гадаа сэрүүн байсан ч өндөр өсгийт, өнгө өнгийн даашинзаар гоёсон охид, тэднээс ч дутахааргүй ганган залуус цугласаар л байв. Олон хүн цугласан газраас гарах хог ч тэр хэрээр их. Харамсалтай нь хогийн сав дутмаг байсан тул хоёр цагийн дараа л гэхэд “River beach” хогондоо дарагдсан нь тиймхэн.

Э.ТЭКҮ









NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж