Уул уурхайн сайд Д.Ганхуяг өнөөдөр Японы Киотогийн Технологийн дээд сургуулийн “Хүндэт доктор” цол хүртлээ. Монголчууд тэр бүр зориод байдаггүй гуравдагч хөрш рүү 1980-аад оны дундуур боловсрол эзэмшихээр Япон улсыг зорино гэдэг тухайн үедээ хэр баргийн хүний гаргаад байх шийдвэр биш байсан биз. Тэр тусмаа Киотогийн Технологийн дээд сургуулийн хими технологийн мэргэжлийг сонгосон түүний хувьд ирээдүйд Уул уурхайн сайд болно чинээ санаагүй явсан нь лавтай. Гэхдээ эзэмшсэн мэргэжил, боловсрол энэ бүхэн нь түүнийг бизнесийн салбарт хөл тавих гараа нь болж чадсан төдийгүй хууль батлах, бодлого боловсруулах эрх хэмжээнд хүргэж чадав. Бахархмаар юм шүү.
Шинэчлэлийн Засгийн газар 19 сайдтай, гэхдээ бараг анхны доктор сайд ийнхүү өнөөдөр “төрж” байж мэдэх юм. Удахгүй шинэ докторынхоо найрыг “угаах” гэж Н.Алтанхуягийн танхим хөл болох байх шүү.
Г.ДАРЬ