
Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр:
-Энэ бол Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн илэрхийлэл гэж болно. Өнгөрсөн 20 жилийн хугацаанд 20 хувьд дөхөөд байсан ипотекийн зээлийн хүүг нэг оронтой тоонд шилжүүлж чадлаа. Мөнгө гэдэг бол хүний бүтээл. Мөнгө баялгийг бүтээхгүй, хүн мөнгийг бүтээнэ. Гэтэл хүн мөнгөнийхөө эрхшээлд байна. Үүнийг өөрчлөх эхлэл нь найман хувийн ипотекийн зээл юм гэлээ.
Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Б.Мэдрээ:
-Өнөөдөр манай банк нийтдээ 258 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгоод байна. Нийт ипотекийн зах зээлийн 20 гаруй хувийг эзэлж буй банкны хувьд бид энэхүү зээлийн хөтөблөрийг амжилттай хэрэгжинэ гэдэгт итгэлтэй байна гэлээ.
Хүмүүсийн дунд хүчтэй оршсоор байгаа гайхашрал, эргэлзээг арилгахын тулд арилжааны банкууд ипотекийн зээл авсан бүх хүмүүст холбогдон зээлийн шинэ журмын талаар мэдээлэл өгч эхэлжээ. Одоогийн байдлаар нийт 14 арилжааны банкаас Тээвэр хөгжлийн банк, Кредит банк энэхүү хөтөлбөрийн дагуу найман хувийн зээл олгохгүй гэдгээ мэдэгджээ. Эдгээр банкууд нь урьд өмнө энэ төрлийн зээл олгож байгаагүй бөгөөд бусад банкуудын хувьд өмнөх туршлагадаа тулгуурлан ипотекийн зээлийг найман хувиар олгох боломжтой гэдгээ мэдэгджээ.
Шинээр зээлдэгчдийн тухайд урьдчилгаа төлбөр 30 хувь нь хэт өндөр байна гэсэн гомдлыг 1111 тоот утсанд ирүүлсэн байна. Гэвч эхний удаа хөтөлбөр 30 хувиар хэрэгжинэ гэдгийг Монголбанкнаас мэдэгдэж байна.



