Т-Батаарыг 126361 хүн үзжээ

Хуучирсан мэдээ: 2013.06.17-нд нийтлэгдсэн

Т-Батаарыг 126361 хүн үзжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч араас нь санаа тавьсны хүчинд эх орондоо хүрэлцэн ирсэн Т-Батаарыг “Би гэртээ ирлээ” нэрийн дор иргэддээ үнэ төлбөргүй үзүүлж байгаа билээ. Анх энэ сарын 8-нд Сүхбаатарын талбайд нээлтээ хийсэн тус үзэсгэлэнг өнөөдрийг хүртэл хугацаанд нийтдээ 126361 хүн үзсэн байна. Харин Монголд үйл ажиллагаа явуулдаг томоохон музей болох Байгалийн түүхийн музей нэг жилийн хугацаанд дунджаар 77 мянга гаруй хүнд үйлчилдэг бол Үндэсний түүхийн музейг 53 мянга гаруй үзэгч үзэж, сонирхдог гэсэн судалгаа байдаг. Ирэх сарын 8-ныг хүртэл үнэ төлбөргүй иргэдэд үйлчлэх “Би гэртээ ирлээ” үзэсгэлэн өнөөдөр ч гэсэн хүн ихтэй байсан юм. Тус үзэсгэлэнг үзэж сонирхохоор хөдөө орон нутгаас хүртэл хүмүүс ирж байгааг тус үзэсгэлэнгийн ажилтан онцлон хэлж байлаа. Ашиг хонжоо хайгчдын гараар орж, эх орноосоо гарч, хар зах дээр зарагдах гэж байсан Т-Батаарын үзэсгэлэн есдүгээр сарын 15 хүртэл Сүхбаатарын талбайд үзэгчдийн хүртээл болох бөгөөд ирэх сарын 8-наас том хүнд 1000, хүүхдэд 500 төгрөгөөр үйлчлэх юм. 
 

Т.ДАРХАН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж