Цалингийн сангаар хязгаарлах боломжтой гэв | News.MN

Цалингийн сангаар хязгаарлах боломжтой гэв

Хуучирсан мэдээ: 2010.06.07-нд нийтлэгдсэн

Цалингийн сангаар хязгаарлах боломжтой гэв

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдрийн хуралдаанаараа Монгол Улсын 2010 оны төсвийн тодотголыг авч хэлэлцээд хэд, хэдэн зоригтой реформыг хийх ёстой гэж үзсэн байна. Бүлгийн дарга Ч.Сайханбилэг хэлэхдээ “УИХ-аар жил бүр улсын нэгдсэн төсвийг хэлэлцдэг ч арванхоёрдугаар сарын 1-ний дотор багтааж төсвийг батлах шаардлагын дагуу цаг хугацаанд шахагдаад реформуудыг хийж чаддаггүй  байсан. Одоо цаг хугацаанд шахагдахгүй тул амжиж хийх ёстой” хэмээлээ. Гэхдээ реформыг хийхийн тулд намын бүлгүүдээс байгуулагдсан ажлын хэсэг, УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг энэ асуудал дээр байр суурь нь нэгдсэн байх учиртайг онцоллоо. Түүнээс дараах асуултад хариулт авсан юм.

-Төсвийн зарлагыг бууруулахын тулд ямар реформ хийх вэ, жишээ нь?

-Жишээлбэл, 2000 онд төрийн албан хаагчдын тоо 120 мянга байсан, тэр үед төрийн ажил болоод л байсан. 2004 онд дээрх тоо 140 мянгад хүрсэн бол одоо 154 мянга болсон. Цаашдаа ингэж явж болохгүй, дорвитой өөрчлөлт хийх шаардлагатай. Тоог нь багасгах талаар тодорхой саналууд гарсан. Жишээ нь төрийн албанд зүтгэж байгаа хүмүүсийнхээ тоог нь яс заагаад өгчихье. УИХ Засгийн газрын ажлыг шүүрч аваад, “Энэ орлогчоо хал, тэр зөвлөхөө цомхотго” гэхгүйгээр 140 мянган хүндээ ч гэдэг юм уу, тодорхой тоо өгөөд, энэ тоондоо багтааж Засгийн газар ажилла. Заасан тоонд нь багтааж УИХ-аас цалингийн санг баталж өгнө. Нэг шийдэл нь энэ байх жишээтэй.

Сүүлийн 20 жилийн хөгжлөө эргээд харахад Монгол Улсын эдийн засгийн өсөлт, ДНБ-ийг нэг хүнд харьцуулсан үзүүлэлтээр хуучин коммунист, социалист орнуудын өсөлтөөс харьцангуй удаан байна гэдэг асуудлыг гишүүд олонтаа хөндөж байгаа юм. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн өсөлтийг түргэсгэхийн тулд реформуудыг хийх шаардлагатай. Хоёр дахь чухал жишээ бол тухайн жилд төсвийн урсгал зардлыг нэмэх тухай ярихаа болъё. Урсгал зардлыг яаж нэмэх вэ гэхээр инфляцийн төвшин яаж нэмэгдэв, тэр хэмжээгээр нэмдэг хуультай болъё гэх саналыг ч гаргасан.  Энэ саналуудыг ажил хэрэг болговол улс хожино, татвар төлөгч нар бас хожихоор байгаа.

-Танай намын бүлгийн хувьд ирэх сараас эхлүүлж хүүхдийн мөнгө олгох ёстой гэсэн байр суурьтай байгаа. Энэ талаар саяын хурлаар хөндөв үү. Засгийн газар одоо хэр нь байр сууриа илэрхийлсэнгүй?

-Ирэх лхагва гаригт Засгийн газар хуралдана. Энэ үеэр Хүүхдийн мөнгөний асуудлаар байр сууриа илэрийлэх болов уу гэсэн хүлээлттэй байгаа. Тийм ч учраас бид энэ удаагийн төсвийн тодотголд хүүхдийн мөнгөний эх үүсвэрийг суулгаж өгөх шаардлагатай гэдгээ УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн дарга Ч.Улааныг өнөөдрийн бүлгийн хуралдаанд мэдээлэл хийх үеэр хэлсэн.

Г.Дарь  

 

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

иргэн 2010-06-07 202.126.92.6

сайн уу сайханбилэгээ та БЗД-ээс сонгогдсон биз дээ энэ дүүрэгт таныг нэр дэвшүүлж таныг сонгуульд ялахад чинь түлхэц өгсөн нам чинь 2 хэсэг болчихоод байхад та яагаад намын гишүүн бүлгийн ахлагчийн хувиар дуугарч болохгүй байгаа юм бэ мөнхбаяр гэдэг хүн намын дүрмийг уландаа гишгээд олон хүмүүсийг мэхлээд явж байхад яагаад шударга дуугарч чадахгүй айгаад байгаа юм таныг арай шударга байх гэж бодсон чинь итгэл алдраад байна шүү

Avatar

зочин 2010-06-07 202.126.92.6

төрийн албан хаагчдын тоог цөөлөх нь зөв шүү дээ олон нэртэй нэг л ажил хийгээд байдаг агентлагуудын тоог цөөлөх хэрэгтэй шат шатандаа л ямар нэг ашиг харсан тендэр будлиантуулсан нөхдүүд л байж байдаг шүү дээ төрийн үйлчилгээний албан хаагчидыг хэлээгүй шүү удирдах бүрэлдэхүүнд байгаа нөхдүүдийг л цөөлөх хэрэгтэй

Avatar

zochin 2010-06-07 182.160.27.61

Saihanbileg chini turiin tsalin gej yu baidagyg meddeggui zeel tusul tusvuus tuslabjaas huvia avdaad l boldog gene lee

Avatar

зочин 2010-06-07 182.160.17.205

нүдээ нээ 160 мянган төгрөг гэж байна уу хүний тоон дээр ярьж байна уу

Avatar

irgen 2010-06-07 202.131.235.138

toriin alban haagch ch arai ch 160 myn togrog avdaggui baihaa joohon unened oirtuulj bich ldee

Avatar

Зочин 2010-06-07 202.179.20.177

Элбэгдоржийг их хар мөртэй хүн гэж хүмүүс ярьж байна Хоёр жолооч нь амиа алдсан Саяхан гэтэл Хятадад айлчилж байхад нь орчуулга хийлцсэн их сургуулийн багш бас амиа алдсан байна Аргагүй хар мөртэй хүн юм аа

Avatar

zochin 2010-06-07 202.179.11.10

saihanbileg ta toriin alban haagchidiig halah sanal tawij bhaar nogoo delhiin interneedeen mongoloor yawuulaachee ta uulni gaiguil hun shig bdag sard 160 togrog awch bgaa toswiin ajilchidaar oroldoh hereg bnauu zailuuldaa nogoo interneetiig mongoloor damjuulaad say say dollor ogon gesen yasan hudalchaa ooroosoo ehelj hudlaa yarihaan boliochee yun ajilaas halagdaad yu hiihuu odoo tegeed ain sain bodooroidoo uulni tani tolo gogchbsandaa odoo harmsaj bna

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж