АНУ-ын Санта Круз хотноо зургадугаар сарын 15-нд болсон жюү-жицү бөхийн олон улсын нээлттэй тэмцээнээс Монголын тамирчид дөрвөн алтан медаль хүртжээ. Энэхүү тэмцээний эрэгтэйчүүдийн 64 кг-ын жинд өрсөлдсөн, “Хүч” спорт хорооны тамирчин С.Батгал, 82 кг-д барилдсан, “Олимп” дээд сургуулийн тамирчин Б.Батбаяр, 88 кг-ын жинд МУБИС-ийн жюү-жицүч О.Болд-Эрдэнэ нар алтан медаль хүртсэн байна. Харин эмэгтэйчүүдийн 74 кг-ын жинд “Алдар” спорт хорооны тамирчин М.Сугар алтан медалийн эзэн болжээ.
Б.БИЛЭГ