
Анхан шатны шүүхээс Д.Батхуягт 6,6 жил, Т.Даваацогтод зургаа, харин н.Жаргалсайхан, н.Бат-Ирээдүй нар тус тус 5,1 жилийн хорих ял оноогоод байсан юм. Харин өнгөрсөн дөрөвдүгээр сард болсон давж заалдах шатны шүүхээс тэдэнд оноосон ялыг хөнгөрүүлж, Д.Батхуяг, Т.Даваацогт нарт тус бүр дөрвөн жил, н.Жаргалсайхан, н.Бат-Ирээдүй нарт 3.6 жилийн ял оноосон байдаг. Мөн Д.Батхуяг нарын эрх мэдлээ урвуулан ашиглаж, “тараасан” 106 лицензийн зөвшөөрлийг цуцалж, төрийн мэдэлд шилжүүлэх тухай анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр баталсан юм.
Д.ЖАРГАЛ