Автомат машиныг аймгуудад хүргүүлжээ

Хуучирсан мэдээ: 2013.06.17-нд нийтлэгдсэн

Автомат машиныг аймгуудад хүргүүлжээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажил хэвийн үргэлжилж байгаа гэдгийг Сонгуулийн ерөнхий хорооноос мэдэгдлээ.

Сонгуулийн ерөнхий хорооноос сонгуулийн автоматжуулсан системийг дагалдах иж бүрдэл болон саналын хуудсыг бүх аймгийн сонгуулийн хороонд өнөөдөр хүргүүлж дуусч байгаа аж. Одоо сум, дүүргийн сонгуулийн хороодод тэдгээрийг хүргүүлэх ажил зохион байгуулах юм байна. Үүнээс  гадна сонгогчдын шилжилтийг санал авах өдрөөс 10 хоногийн өмнө буюу энэ сарын 16-наас эхлэн зогсоож, сонгогчийн шилжилтийг бүртгэхийг хориглосон хуулийн заалт үйлчилж эхэллээ. Мөн сонгогч өөрийн болон өөрийн гэр бүлийн аль нэг гишүүний нэр сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгээгүй, буруу бүртгэсэн байвал өөрийн болон өөрийн гэр бүлийн гишүүний нэрийн өмнөөс гомдлоо улсын бүртгэлийн холбогдох байгууллагад санал авах өдрөөс арваас доошгүй хоногийн өмнө буюу энэ сарын 16-наас өмнө бичгээр ирүүлэх ёстой аж.
 

Ц.ЭНХЦЭЦЭГ

Эх сурвалж: www.ipost.mn

NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж