“Шилдэг ажил олгогч”-дыг тодруулжээ

Хуучирсан мэдээ: 2013.06.17-нд нийтлэгдсэн

“Шилдэг ажил олгогч”-дыг тодруулжээ

Монголын бизнесийн зөвлөл, МҮХАҮТ-ийн дэмжлэгтэйгээр “Монголиа Талент Нетворк” компаниас нэгэн  сонирхолтой судалгааг саяхан хийжээ. Ямар компани хамгийн сайн ажил олгогч болохыг тодруулах эл судалгаагаар хаана ажилладаг хүн хамгийн сэтгэл хангалуун байдгийг харж болох ажээ. Голомт банкны ажилчид нь байгууллага болон компанийнхаа удирдлагуудаа бүрэн дэмждэг гэдгээ илэрхийлжээ. Тус банк ажиллагсдынхаа нийгмийн асуудалд байнга анхаарч, тэдэнд зориулан олон хөтөлбөр, арга хэмжээг хэрэгжүүлдэг байна. Ажилтнууддаа  хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл олгох, олон жил тогтвортой ажилласан ажилтнуудад банкны хувьцаа эзэмшүүлэх, тэтгэврийн ууган сангийн гишүүнээр элсүүлэх, зуслангийн байраар хангах гэх мэт асуудлыг нийтийн дунд нээлттэй байдлаар явуулдаг нь ажилтан, ажиллагсад нь тогтвортой үнэнч ажиллах үндэс болдог ажээ.  “Оны шилдэг ажил олгогч”  байгууллага шалгаруулах судалгааг анх удаа зохион байгуулж  байгаа бөгөөд судалгааг Монголд хөдөлмөр эрхэлж буй бүх хүмүүсээс цахим хэлбэрээр санал авсан байна. Судалгаанд 272 байгууллагыг төлөөлсөн нийт 1500 гаруй ажилтан албан хаагчид оролцжээ.

Шилдэг ажил олгогчоор Голомт банкаас гадна “Вагнер Ази”, Хас банк, “Шунхлай” групп, “Прайсоутерхаус Куперс Аудит”, “Монголын алт” групп, “UMC” групп,” Кэй Пи Эм Жи Аудит” зэрэг байгууллагууд шалгарчээ.

Д.ЦЭЭНЭ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж