Үндэсний хөгжмийн “Төрийн их найрал”-ын хөгжимчид амилуулах “Түмэн хишигтэн” хэмээх бүтээл тун удахгүй үзэгч, сонсогчдын хүртээл болох юм. УЭнэ талаар Б.Чинбат “Facebook” хуудсандаа “Түмэн хишигтэн” хөгжмийн бүтээл маань дуусч, “Төрийн их найрал” хөгжимчид бэлтгэлдээ орлоо. Түүнчлэн, ДБЭТ-ын 50-н хүний бүрэлдэхүүнтэй найрал дуучид тун удахгүй бэлтгэлдээ орно. “Түмэн хишигтэн” хэмээх уг бүтээлд Морин хуур, хуучир, их хуур, ятга, лимбэ, ёочин, их бүрээ, цордон, бишгүүр, шанз, эвэр бүрээ, бөмбөрүүд гэх мэт олон янзын дуу авиа, онцлог дуугаралттай хөгжмийн олон нэрт зэмсэгүүдээс бүрдэж энэхүү бүтээл маань тоглогдоно. Мөнх галын суу ухааныг дэлхийн дайтад Монгол хэмээн тунхагласан “Түмэн хишигтэн”-ий их түүхийг бид дуулъя” хэмээн бичжээ.
Б.Чинбат “Түмэн хишигтэн”-г сонордуулна
Монголчууд бидний бахархлыг түүхийн хуудаснаас амилуулж, хүн төрөлхтөнд, үеийн үед дамжин үлдэх бодит шүтээн болгож буй "Түмэн хишигтэн" төслийн аялгууг Соёлын тэргүүний ажилтан, хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч, "Sweetymotion" хамтлагийн продюссер, Б.Чинбат бичиж дуусгажээ.
Г.ДАША