Экс гишүүний эрдэмтэн гэргий

Хуучирсан мэдээ: 2013.06.17-нд нийтлэгдсэн

Экс гишүүний эрдэмтэн гэргий

Улс төрд унаж босохын аль алиныг амталж явсан эрхэм бол экс гишүүн Г.Адьяа. Аль 2004 оны УИХ-ын сонгуулиар улс төрийн хатуухан талбарт хөл тавьсан түүнийг улс төрд байх ёстой хүмүүсийн тоонд зүй ёсоор багтаадаг юм билээ. Өнгөрсөн дөрвөн жил НХХ-ийн сайд асан Т.Гандигийн зөвлөхөөр ажиллаж байгаад үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн тэрээр өдгөө өөрийнх нь овог болтолоо дуудуулах болсон үйлдвэрчний эвлэлийн ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байгаа. Харин  түүний амьдралд тохиосон цөөхөн “хар” дурсамжуудын нэг нь гишүүн байх дөрөвхөн жилийн хугацаанд тухайн үеийн ЭМ-ийн сайд, одоогийн УИХ-ын гишүүн О.Содбилэгийн ээж Д.Туяатай дотно харьцаатай байсан талаар бор шувуу ордноор нэг нисэх тэр үе.

Хэдийгээр экс гишүүн Г.Адьяа энэ асуудлыг үгүйсгэж байсан ч, улс төрийн хүрээнийхэн хийгээд учир ургуулсан гэх хатагтай Д.Туяа нь ч ямар нэгэн хариу өгөлгүй өнөөг хүртэл нам дарагдсан түүхтэй. Ямартай ч гишүүн гэх гайхамшигтай сэтрээсээ салсан тэр өдрөөс хойш улс төрөөс зайгаа барьж, олон жил нам гүм амьдарсан Г.Адьяа оны өмнөхөн болсон АН-ын “Тансаг харшийн наадам” буюу “Next stop”-д гэргийн хамт саатсан юм.  Г.Адьяа даргын амьдралынх нь хоёр дахь сонголт болсон Оюунгэрэл хэмээх энэ эрхэм Германд боловсрол эзэмшсэн толгой гэж алт болсон эмэгтэйчүүдийн нэг. Өөрийн амидаа ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэлтэй нэг ангид тохой нийлүүлэн суралцаж байсан тэрээр хоёр хүүхэдтэй бөгөөд өмнөх нөхрөөсөө өрх тусгаарлаад багагүй хугацааг ганц бие үдсэний эцэст Г.Адьяатай ханилсан гэдэг. Түүгээр ч барахгүй герман хэлнээс ном орчуулдаг боловсон хатагтай гэнэ лээ. 

Эх сурвалж: "GRANDNEWS" сэтгүүл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж