Ёс зүйн дэд хороо гишүүдийг “шалгана” | News.MN

Ёс зүйн дэд хороо гишүүдийг “шалгана”

Хуучирсан мэдээ: 2010.06.07-нд нийтлэгдсэн

Ёс зүйн дэд хороо гишүүдийг “шалгана”

УИХ-ын гишүүдийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг Ёс зүйн дэд хороо “шалгана” Тиймээс бичиг баримттай танилцах тухай албан тоотыг өнгөрсөн долоо хоногт АТГ-т илгээжээ. Энэ талаар тус дэд хорооны дарга, УИХ-ын гишүүн Г.Баярсайханаас тодрууллаа. 

-Гишүүдийн хөрөнгө, орлогын мэдүүлэгтэй танилцах тухай албан бичигт тань АТГ хариу өгсөн үү?

-УИХ бусад байгууллагын ажлыг шалгаад байдаг ч өөрийгөө анхаарахгүй орхидог. Тиймээс Ёс зүйн дэд хороо энэ асуудалд анхаарна. Ёс зүйн дэд хорооны хүсэлтийн дагуу АТГ-аас өнгөрсөн баасан гаригт зарим гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлгийг бидэнд ирүүлсэн.  Гэхдээ дутуу байгаа.

-Яагаад дэд хороо гишүүдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг АТГ-аас авах болов?

-Авилгатай тэмцэх газраас хийсэн судалгаанд хамгийн их авилгад өртдөг байгууллагын нэгээр УИХ шалгарсан юм билээ. Тиймээс манай дэд хороо 76 гишүүний  хөрөнгө орлогын мэдүүлгийг аваад энэ долоо хоногоос холбогдолтой мониторингийг хийх юм.

-Ёс зүйн дэд хороо 10 орчим жилийн дараа арай гэж үйл ажиллагааны дүрэмтэй болсон. Хамгийн түрүүнд хэлэлцэхээр төлөвлөсөн ямар асуудал байна вэ. Гишүүдийн ёс зүйтэй холбоо өргөдөл, гомдол ирүүлсэн үү?

-Дэд хорооны бүтцийг УИХ-аар баталсны дараа бид хурлаа хийж, энэ жилийн ажлын төлөвлөгөө батална. Одоохондоо шинээр өргөдөл ирээгүй байна. Саяхан манай дэд хорооноос гишүүдэд ямар нэг сурталчилгаанд тоглохгүй байх сануулгыг өгсөн байгаа.

– Дэд хорооны бүрэлдэхүүнд бас өөрчлөлт орж байгаа юм уу?

-Тиймээ, өмнө нь 10 гишүүнтэй байсан бол одоо зургаа болж байгаа. АН, МАХН-ын бүлгээр ярилцаад ингэж шийдсэн.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2010-06-07 202.170.85.9

Сайханбилэг BlackBerry гэж балайтахаа болих уу

Avatar

дэд 2010-06-07 119.40.99.245

Дэд хорооны дарга хуурамч дипломтой байж болох уу Дэд даргаа

Avatar

Зочин 2010-06-07 202.170.67.7

Chuluunbat gishuun yasan yum be Gandirs gedeg ni yamar tusul yum be Udriin sonind bichsen unen l yum bol tuhain yed shuugisan humuus medsen l baimaar yum daa

Avatar

Зочин 2010-06-07 202.179.14.44

harin tiin

Avatar

Зочин 2010-06-07 210.102.192.208

Шалгараад байх даа яахав дээЯрих гэж хуцах юм даа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж