Сумын цолтнуудын барилдаанд Б.Бат-Өлзий түрүүлэв

Хуучирсан мэдээ: 2013.06.17-нд нийтлэгдсэн

Сумын цолтнуудын барилдаанд Б.Бат-Өлзий түрүүлэв

2012-2013 оны наадмын хооронд болдог сумын цолтой болон залуу бөхчүүдийн барилдааны хаалтынх өнгөрөгч бямба гаригт /06.15/ Монгол бөхийн өргөөнд болж өндөрлөлөө. Хаалтын барилдаанд сумын заан Ш.Пүрэвгарьд, Б.Баянмөнх, Б.Төмөрбаатар, Н.Золбоо, Ц.Мөнхбаяр, Н.Ширчинхүү, Б.Бат-Өлзий, Д.Батхүрэл, Б.Баатарсүрэн, Э.Даш, У.Береке, Х.Оргилболд, Ё.Улсболд, Ц.Эрхэмбаяр  нарын тэргүүтэй 320 бөх зодоглосноос  Ховд аймгийн Зэрэг сумын харьяат Ховд дэвжээ, Шонхор дээд сургуулийн бөх сумын заан Б.Бат-Өлзий түрүүлж, Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат Их богд дэвжээний бөх сумын заан Н.Золбоо үзүүрлэж, Завхан аймгийн Баянтэс сумын харьяат Эрч спорт хороо, Завхан дэвжээний бөх сумын заан Ш.Пүрэвгарьд шөвгийн гуравт шалгарав. Шөвгийн тавд Увс аймгийн Тэс сумын харьяат Увснуур дэвжээний бөх сумын заан Х.Оргилболд, Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат Бөхбилэгт дэвжээний бөх сумын заан Б.Баатарсүрэн нар шалгарлаа.

Тавын даваа

1. Ш.Пүрэвгарьд /Завхан/ – Р.Лхамжав /ИМХ/
2. Б.Баянмөнх /БГДЦХ/ – Ш.Отгонтөгс /Хэнтий/
3. Н.Золбоо /"Мөнхийн үсэг"/ – М.Амарсанаа /Завхан/
4. Б.Бат-Өлзий /"Шонхор-Олимп" Дээд сургууль – Н.Батсайхан /"Хантайшир"/
5. С.Очирсүх /ТХАД/ – Х.Оргилболд /Увс нуур/
6. Б.Баатарсүрэн /"Бөхбилэгт" – Г.Ганбаатар /Булган/
7. Э.Даш /ТХАД/ – Ё.Улсболд /Завхан/
8. У.Береке /Баян-Өлгий/ -Х.Дарамзагд /ШУТИС/
9. П.Жаргалсайхан /Бөхбилэгт/ – Г.Хишигбат /"Шонхор-Олимп" Дээд сургууль
10. Г.Цэнддорж /ИМХ/ – Д.Азбаатар /"Соёмбо"/


Зургаагийн даваа

1. Ш.Пүрэвгарьд /Завхан/ – У.Береке /Баян-Өлгий/
2. Н.Золбоо /"Мөнхийн үсэг"/ – Ё.Улсболд /Завхан/
3. Б.Бат-Өлзий /"Шонхор-Олимп" Дээд сургууль/ – П.Жаргалсайхан /"Бөхбилэгт"/
4. Б.Баатарсүрэн /"Бөхбилэгт"/ – Г.Цэнддорж /ИМХ/
5. Х.Оргилболд /Увснуур/ – Ш.Отгонтөгс /Хэнтий/


Долоогийн даваа

1. Ш.Пүрэвгарьд Завхан -гоц мөргөв
2. Н.Золбоо Мөнхийн үсэг -Б.Баатарсүрэн Бөхбилэгт
3. Б.Бат-Өлзий "Шонхор-Олимп" ДС – Х.Оргилболд Увснуур

Наймын даваа

1. Н.Золбоо Мөнхийн үсэг – гоц мөргөв
2. Ш.Пүрэвгарьд Завхан – Б.Бат-Өлзий "Шонхор-Олимп" Дээд сургууль


Есийн даваа

1. Н.Золбоо Мөнхийн үсэг – Б.Бат-Өлзий "Шонхор-Олимп" Дээд сургууль
      /үзүүрлэсэн/                                /түрүүлсэн/

Эх сурвалж: http://undesniibukh.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж