Залилан хийх гэсэн иранчуудыг барив

Хуучирсан мэдээ: 2010.06.07-нд нийтлэгдсэн

Залилан хийх гэсэн иранчуудыг барив

Абу-Дабигийн цагдаа Арабын нэгдсэн эмиратын Төв банкнаас 14,4 тэрбум
ам.доллар хулгайн аргаар авах гэж байсан гэмт хэрэгтнүүдийг баривчилсан
байна.
Гэмт хэргийг Ираны гурван иргэн хийхээр оролдсон ба тэдний толгойлогч Фарзин Али Карорян Мутлак (Farzin Ali Karoryan Mutlaq) эх орондоо нуугдаж байгаа ба нөгөө хоёрыг нь Абу-Дабигийн цагдаагийнхан баривчилсан байна.
Гэмт хэрэгтнүүд АНЭ-ын Төв банкинд шилжин ирсэн 14,4 тэрбум ам.долларыг хуурамч бичиг баримтаар мөнгийг аваад Иран дахь дансандаа шилжүүлэх ёстой байсан гэнэ. Цагдаагийн мэдээгээр өмнө залилан хийсэн хэргээр Мутлакийг интерпол хайж байсан гэнэ. Тэрбээр 2009 онд дөрвөн удаа амжилтгүйгээр залилан хийхээр оролдсон аж. Хэрэв тэр нь бүтсэн бол түүний дансанд 66 тэрбум ам.доллар байх ёстой байлаа.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж