Мэргэжлийн уулчид болоод адал явдалт спорт сонирхогчдыг нэгтгэсэн авиралтын багийнхан Хархираа, Түргэний уулсын Хархираагийн оргил /далайн төвшнөөс дээш 4037 метр/, Түргэний уулсын ноён оргил Дэглий цагаан /3965 метр/ оргилд Олон нуурын хөндий талаас буюу өмнө нь авиралт хийгээгүй шинэ замаар авирах юм. Зохион байгуулагчид энэ удаагийн сонгосон замаар өмнө нь хоёр удаа судалгааны авиралт хийж байжээ.
Хамгийн сонирхолтой нь энэ багийн уулчид болон цаначид Дэглий цагааны оргилоос сноуборд болон цанаар буух юм. Оргилоос цанаар буух нь сүүлийн үед дэлхийн экстрем спортынхны дунд өргөн хөгжиж байгаа төрөл. Манайхны хувьд ч бас цөөн удаа уулын оргилоос цана, сноубордоор уруудах туршилтыг амжилттай хийж байсан билээ.