Beatles-тай сөргөлдөхөөр зүрхтэн байна уу? | News.MN

Beatles-тай сөргөлдөхөөр зүрхтэн байна уу?

Хуучирсан мэдээ: 2010.06.07-нд нийтлэгдсэн

Beatles-тай сөргөлдөхөөр зүрхтэн байна уу?

Кен Додд

Өнгөрсөн зууны жараад оныг
The Beatles-ийн үе гэж үздэг нь санамсаргүй хэрэг биш. Энэ хамтлаг
тухайн цагийнхаа хөгжимчдөд хэрхэн нөлөөлснийг тооцохгүй юм аа гэхэд
салж сарниснаасаа хойш 40 жилийн дараа түүний нөлөө ямар байгааг нарийн
алгебраар хэмжиж болно. Үүний тулд чартуудын жагсаалт байдаг билээ.
Британийн 
Official Charts Company компани сингл, цомгуудын худалдааны дүнгээр энэ
арван жилийн хитийн жагсаалтыг гаргасан байна. Мэдээж, “битлз” л
бүхнээс илүүтэйгээр өөрсдийн синглийг худалджээ. Тэд энэ жагсаалтын
эхний тавын дөрвөн байранд, эхний хорийн дотор долоон пянзаа бичүүлсэн
байв. Тэдний “She Loves You” ба “I Want To Hold Your Hand” хоёр  нэг ба
хоёрдугаарт орж байна.
Гуравдугаарт харин “Tears” синглтай Кен Додд
(Ken Dodd) бичигдэв. Тэрээр английн нэртэй инээдмийн жүжигчин, эстрадын
дуучин байсан билээ. Түүний пянзууд 1960-1981 онуудад 19 удаа чартын
тэргүүн болж байлаа. Одоо тэрээр 82 настай.
Сонирхолтой нь Топ-20-д
Rolling Stones багтсангүй. Эхний хорьд The Beatles-ийн хамт Элвис
Пресли, Энгельберт Хампердинк, Том Жонс ба Клифф Ричард нар оржээ.

1960-аад оны Топ-20
синглүүд:

1. «She Loves You», The Beatles
2.
«I Want To Hold Your Hand», The Beatles
3. «Tears», Ken Dodd
4.
«Can"t Buy Me Love», The Beatles
5. «I Feel Fine», The Beatles
6.
«The Carnival Is Over», The Seekers
7. «We Can Work It Out/Day
Tripper», The Beatles
8. «Release Me», Engelbert Humperdinck
9.
«It"s Now Or Never», Elvis Presley
10. «Green Green Grass Of Home»,
Tom Jones
11. «The Last Waltz», Engelbert Humperdinck
12.
«Stranger On The Shore», Acker Bilk
13. «I Remember You», Frank
Ifield
14. «The Young Ones», Cliff Richard
15. «Sugar Sugar», The
Archies
16. «The Next Time/Bachelor Boy», Cliff Richard
17.
«Telstar», The Tornados
18. «From Me To You», The Beatles
19. «Two
Little Boys», Rolf Harris
20. «Hey Jude», The Beatles.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж