Ашиглалтын шаардлага хангахгүй 352 барилга байна

Хуучирсан мэдээ: 2013.06.16-нд нийтлэгдсэн

Ашиглалтын шаардлага хангахгүй 352 барилга байна

Барилга хот байгуулалтын яам болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас ашиглалтын шаардлага хангахгүй барилгын жагсаалтыг гаргажээ. Нийслэлд ашиглалтын шаардлага хангахгүй 235 орон сууцны барилга байгаагаас 210 барилгыг засвар хийн ашиглах боломжтой аж. Харин 325 орон сууцыг буулган, дахин төлөвлөлтөд оруулах шаардлагатай гэж албаныхан үзжээ.

1965-1980 оны хооронд баригдсан том хавтгаалжин угсармал барилгуудыг хүчитгэвэл 6-7 баллын газар хөдлөлтийг тэсвэрлэнэ гэж мэргэжлийн байгууллагынхан хэлж байна.  Чулуут бетон суурь, тоосгон хана, модон ба төмөр бетон хучилтан бүтээц бүхий барилгууд газар хөдлөлтөнд тэсвэргүй болох нь тогтоогджээ. Эдгээр нь 40, 50 мянгат болон бага тойрог, таван шарын барилгууд юм.
Мөн барилгын хөгжлийн төвөөс орон нутагт ашиглалтын шаардлага хангахгүй  орон сууцны жагсаалтыг гаргасан байна. Тухайлбал, Архангай аймагт 19, Баянхонгорт 9, Булганд 5, Говь-Алтай 3, Дундговьд 46, Дорнод аймагт 7, Өмнөговьд 10, Сүхбаатарт 4, Сэлэнгэ 14, Төв 20, Өвөрхангай 5, Орхон 9, Ховд 6, Увс 5, Говьсүмбэр 5, Баян-Өлгийд 4 ашиглах боломжгүй барилга байгаа аж.

Ш.ЧИМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж