Сонгогчийн шилжилт хөдөлгөөнийг маргаашнаас зогсооно. Ерөнхийлөгчийн сонгуультай холбогдуулж гэр бүлийн аль нэг гишүүний нэр сонгогчдын нэрийн жагсаалтад зөрчилтэй байвал хуульд заасны дагуу санал авах өдрөөс 10-аас доошгүй хоногийн өмнө зөрчлийг арилгуулах ёстой. Сонгогч зөрчилтэй эсэхээ харьяа хэсгийн хороонд бичгээр гомдол гаргаж, шийдвэрлүүлдэг бөгөөд сонгогчдод зөрчлөө арилгах болон өөрийн байнга оршин суугаа газрынхаа харьяа хэсэгт санал өгөх боломжгүй бол сонгогчийн шилжилт хийлгэх боломж олгосон энэ хугацаа өнөөдрөөр дуусгавар болж байна.
Ш.ЧИМЭГ