Хассан Роухани Ираны ерөнхийлөгчөөр сонгогдлоо

Хуучирсан мэдээ: 2013.06.16-нд нийтлэгдсэн

Хассан Роухани Ираны ерөнхийлөгчөөр сонгогдлоо

Шинэчлэгчдийн төлөөлөгч Хассан Роухани Ираны ерөнхийлөгчөөр сонгогдлоо.

Хассан Роухани зургадугаар сарын 15-нд болсон Ерөнхийлөгчийн сонгуульд 18 сая 613 мянган санал авч, Ираны ерөнхийлөгчөөр сонгогдлоо.  Ираны улс төрийн зүтгэлтэн Хассан Роухани (Hassan Rouhani)  1948 оны арваннэгдүгээр сарын 12-нд төржээ. Тэрээр Тегераны их сургуулийг төгсч, эрх зүйн бакалавр, Их Британийн Глазго хотын Каледоны их сургуульд докторын зэргээ хамгаалжээ.

Иран-Иракийн дайны үеэр тэр Ираны зэвсэгт хүчний командлалын тэргүүлэх тушаалтан байсан юм.  Хассан Роухани Үндэсний аюулгүй байдлын Дээд зөвлөлийн даргаар 1989-2005 онд ажилласан бөгөөд Ираны цөмийн хөтөлбөрийн талаар хийгдсэн гол гол хэлэлцээрт Ираны төлөөлөгчдийг удирдаж байсан юм. 

Хассан Роухани 1991 оноос Зүйд нийцэх зөвлөлийн гишүүн, 1992 оноос Ираны стратегийн судалгааны төвийг толгойлж байсан бол 1999 оноос Шинжээчдийн зөвлөлийн гишүүнээр тус тус ажиллаж байжээ.  1980-2000 онд тэр Межлисийн (парламент) депутат, 1992-2000 онд Межлисийн орлогч дарга байв. Тэрээр Ираны ерөнхийлөгчийн сонгуульд Тэмцэж буй  шашны зүтгэлтнүүдийн нийгэмлэгээс  нэр дэвшин оролцсон юм.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж