МАХН-ын бүлгийн хуралдаан ширүүхэн болж байна

Хуучирсан мэдээ: 2010.06.07-нд нийтлэгдсэн

МАХН-ын бүлгийн хуралдаан ширүүхэн болж байна

УИХ дахь МАХН-ын бүлэг одоо Төрийн ордны “А” танхимд хуралдаж байна. Тус
бүлэг 2010 оны нэгдсэн төсвийн тодотголыг авч хэлэлцэж байгаа юм.
Төсвийн алдагдал энэ удаад 470 тэрбум төгрөгөөр нэмэгдээд буй бөгөөд Олон
улсын валютын сан болон бусад санхүүгийн байгууллагуудтай байгуулсан
хөтөлбөрөөр 150 тэрбум төгрөгөөс хэтрүүлж болохгүй. Хэрвээ алдагдлыг дээр
дурдсан хэмжээнээс хэтрүүлбэл санхүүгийн дэмжлэг үзүүлэхээ зогсоох болно
гэдгээ мэдэгдсэн. Тиймээс энэ асуудлыг МАХН-ын бүлэг ширүүхэн хэлэлцэж
байна. Үдээс өмнө тус бүлэг хуралдсан ч Тавантолгойн төслийг хэлэлцээд
дэмжсэнээр хуралдаанаа түр завсарлуулаад байснаа одоо ийнхүү үргэлжлүүлж
буй юм.

Г.Дарь 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж