“MTV Movie Awards” шилдгүүдээ тодрууллаа

Хуучирсан мэдээ: 2010.06.07-нд нийтлэгдсэн

“MTV Movie Awards” шилдгүүдээ тодрууллаа

Лос Анжелес хотноо 19 дэх удаагаа зохион байгуулсан “MTV Movie Awards” кино наадмын ялагчид өчигдөр тодорлоо. Кино сонирхогчдын дунд нилээд нэр хүндтэй, үзэгчдийн саналаар шилдгүүдээ тодруулдаг энэхүү наадам жил бүр шуугиан тарьдаг билээ. Харин энэ жилийн хувьд мөн л урьд жилийн адил цус сорогчдийн хайр дурлалын түүхийг өгүүлдэг "Twilight" киноны хоёрдугаар анги болох “The Twilight Saga: New Moon" шагналын хур буулгаж, таван төрөлд ялагч боллоо. Өмнөх жил мөн л энэ киноны багийнхан таван төрөлд ялагч болж байсан юм.
Харин энэ киноны хамгийн гол өрсөлдөгч нь  Америкийн кино академийн нэрэмжит 82 дэх удаагийн Оскарын шагнал гардуулах ёслолд шуугиан тарьж байсан Жэймс Кэмероны найруулсан “Аватар” кино байлаа.
"New Moon" кино шилдэг кино, шилдэг үнсэлт, шилдэг эмэгтэй жүжигчин, шилдэг эрэгтэй rжүжигчин зэрэг шагналын эзэн болсон.
Уг наадмын шилдгийг тодруулах санал асуулгыг үзэгчдээс онлайн хэлбэрээр авсан бөгөөд Алтан бөмбөрцөг, Оскарын кино наадмуудаас ч илүү нарийн шүүлтүүрээр шүүсэн ажээ. Ингээд та бүхэндээ поп корнийн дүрстэй цомын эзэн болсон ялагчдыг танилцуулья.

  • Шилдэг кино- “The Twilight Saga: New Moon"
  • Шилдэг эрэгтэй дүр- “The Twilight Saga: New Moon" киноны дүрээрээ Robert Pattinson
  • Шилдэг эмэгтэй дүр- “The Twilight Saga: New Moon" киноны дүрээрээ Kristen Stewart
  • Шилдэг эсрэг дүр- “Harry Potter and the Half-Blood Prince” киноны дүрээрээ Tom Felton
  • Шилдэг инээдмийн дүр – “Hangover” киноны дүрээрээ жүжигчин Zach Galifianakis
  • Киноны шилдэг зодоон – “Ninja Assassin” киногоороо Солонгосын нэрт дуучин, жүжигчин Rain
  • Киноны шилдэг үнсэлт – “The Twilight Saga: New Moon" киногоороо Robert Pattinson, Kristen Stewart
  • Кино ертөнцөд хувь нэмрээ оруулсан хүн – Холливуудын нэрт жүжигчин Sandra Bullock


Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж