Тэрбээр зургаадугаар өрөгт Кот дивуарын /Зааны ясан эрэг/ Ацед, өчигдөр ОУИМ А.Георгиев (ОХУ), өнөөдөр ОУИМ Юрий Аникеевд (Украйн) нарт хожигдсон байна. Ийнхүү их мастер Д.Эрдэнэбилэг сүүлийн гурван өрөгт дараалан ялагдал хүлээснээр жагсаалтын 12-т бичигдэж байна.
Д.Эрдэнэбилэг маргааш Голландын Р.Бумстратай оноолт таарчээ. ОУИМ Бумсрагийн хувьд жагсаалтын дөрөвт бичигдэж байна.
Харин 30 даамчин бага дэлхийн аварга буюу В ангилалд өрсөлдөж буй бөгөөд их мастер Г.Ганжаргал хэсэгтээ зургаадугаар байраар шалгарч, тус зоонд өрсөлдөж буй. Түүний хувьд зургаан өргийн дараах байдлаар таван тэнцээ авснаар 30 даамчнаас 12-т бичигдэж байна.
Тэмцээний талаарх мэдээллийг www.mondaam.mn болон www.wdc2013ufa.ru сайтуудаас хүлээн аваарай.