Харь гаригийн амьтныг хуурамчаар хийсэн нь илэрчээ

Хуучирсан мэдээ: 2013.06.15-нд нийтлэгдсэн

Харь гаригийн амьтныг хуурамчаар хийсэн нь илэрчээ

БНХАУ-ын Бинзоу Шандун мужид амьдардаг залуу харь гаригийн амьтныг хуурамчаар хийж, олон нийтэд худлаа мэдээлэл цацсан хэргээр баривчлагджээ.

Ли гэгч залуу шар тэнгист туссан тэнгэр дэх сонин тогтцыг харах үед харь гаригийн биет тэнгэрээс буусан хэмээн Хятадын микроблогт өөрийн зурагтай хамт оруулсан билээ. Үүнээс хойш зөвхөн Хятад ч бус дэлхий даяар энэ талаар шуугисан юм.

Гэсэн ч Ли өөрөө уг биетийг хийсэн болох нь тогтоогдож хэрэгт унасан байна. Хуурамч гэдгийг мэдсэн даруйд цагдаа нар ийнхүү Лиг баривчилжээ.

Г.БИЛЭГ



NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж