Хүнсчид санал бодлоо илэрхийлэв

Хуучирсан мэдээ: 2013.06.15-нд нийтлэгдсэн

Хүнсчид санал бодлоо илэрхийлэв

Зуны улирал болохоор хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газрууд уртасгасан цагийн хуваариар ажиллаж, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ нэмэгдүүлдэг. Энэ салбарыг зохицуулах хууль эрх зүйн орчин шинэчлэгдэж, 2013 оны гуравдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн бөгөөд хүнсчид уг хуулиудын зарим журмыг өөр байдлаар тусгах хэрэгтэй тухай өчигдөр цуглан ярилцжээ. Ингэхдээ хуулийн хэрэгжилт гэж асуудлыг томоор ярилцах бус, хоолны газруудын өнөөгийн орчин, дотоод үйл ажиллагааны зохион байгуулалт талаас нь санал бодлоо илэрхийлсэн байна. Тухайлбал, хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч нь ажлын байрны орчинг гич, содын уусмалаар ариутгах ёстой гэж хүнсний тухай хуулийн журманд тусгасныг хүнсчид “Одоо ийм уусмал ашиглах нь ховор болсон. Ихэнхдээ жавелеоны уусмал ашиглаж, ариутгал хийдэг болоод байгаа. Хууль мөрдөх ёстой гэж шаарддаг учраас эхлээд хуулиндаа хэрэгжүүлэхэд тохиромжтой байдлаар нь тусгаж өгөх хэрэгтэй болов уу” гэж санал бодлоо илэрхийлжээ. Мөн бүтээгдэхүүний чанар, орц, найрлагыг тогтоох нь үйлдвэрлэлийн салшгүй нэг хэсэг бөгөөд бүтээгдэхүүнээс дээж авах хэмжээг нэмэх нь оновчтой гэсэн ажээ. Одоогоор бүтээгдэхүүнээс 150 грамм дээж авч байгаа нь тухайн бүтээгдэхүүнийг бүрэн шинжлэхэд хангалтгүй хэмжээ гэж хүнсчид санал бодлоо илэрхийлсэн бөгөөд салбарын бодлого тодорхойлогчид энэ тухай анхаарч үзэж, ажлын хэсэг байгуулах юм байна.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж