Г.Дэнзэнг ажлаас нь чөлөөлж Ч.Сайнбилэгийг томиллоо

Хуучирсан мэдээ: 2013.06.15-нд нийтлэгдсэн

Г.Дэнзэнг ажлаас нь чөлөөлж Ч.Сайнбилэгийг томиллоо

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Г.Дэнзэнг ажлаас нь чөлөөлж, Ч.Сайнбилэгийг томилжээ.

Г.Дэнзэн Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдсаны дараахан Засгийн газрын
хэрэг эрхлэх газрын дэд даргын албыг хашиж эхэлсэн юм. Гэвч өнгөрсөн
хавраас эхэлж Тавантолгойн тендерт эхнэрийнхээ компанийг ялуулсан,
төрсөн эгчийгээ “Эрдэнэс тавантолгой” компанийн Хангамжийн хэлтсийн
даргаар томилсон зэрэг дуулианд нэр холбогдож ирсэн билээ. Харин
Г.Дэнзэн нь Тавантолгойн тендэртэй холбоотой асуудлыг үгүйсгэж “Намайг
гүтгэж байна” хэмээн мэдэгдэж байсан удаатай ч энэ асуудлын хүрээнд
шалгагдаж эхэлсэн гэх мэдээлэл бас цухалзах болсон.

Уг нь Г.Дэнзэн нь 10 гаруй хоногийн
өмнө Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөж, төрийн албанд хоёргүй
сэтгэлээр зүтгэхээ андгайлж байсан юм. Тэрээр Засгийн газрын хэрэг
эрхлэх газрын дэд даргын алба хашихдаа давхар “Эрдэнэс тавантолгой”
компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, ШУТИС-ийн Төлөөлөн удирдах
зөвлөлийн дарга зэрэг хэд, хэдэн албыг давхар хашиж байсан юм.

Г.Дэнзэн төсвийн мөнгөөр өөрийн хамаатан саднуудаа Германд аялуулсан
баримт дэлгэгдэж мөн Ерөнхий сайд Н.Алтанхуягийн оролцоотойгоор "Эрдэнэс
Тавантолгой"-н 17 тэрбум төгрөгийн тендерийг авсан гэх мэдээлэл гараад
байсан. Төрийн албан хаагчдын нэрний оронд хамаатнуудаа явуулсан түүнд
ямар нэгэн арга хэмжээ авч, хуулийн байгууллагаар шалгуулахыг МАН-ын
гишүүд шаардсан юм.

Д.ЦЭЦ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж