Консолын зах зээлд ширүүн өрсөлдөөн эхэллээ

Хуучирсан мэдээ: 2013.06.15-нд нийтлэгдсэн

Консолын зах зээлд ширүүн өрсөлдөөн эхэллээ

“Sony” компани хамгийн сүүлийн үеийн “Playstation 4” консолоо танилцуулахтай зэрэгцэн “Microsoft” компани “Xbox One” консолоо хэрэглэгчдэд хүргэж эхэллээ.

“Sony” компанийн Playstation 4” нь нимгэхэн, 2.8 кг жинтэй, хэрэглэгч босоо эсвэл хэвтээ байдлаар тоглох боломжтой гэдгээрээ давуу талтай.

Харин “Microsoft”-ын гаргасан “Xbox One” нь 8GB-ын санах ойтой, найман цөмт процессортой, 500GB-ын хатуу дисктэй, USB 3.0, HDMI in/out оролттой, HD камертай, Blue-ray диск дэмждэг, Wi-Fi сүлжээ дэмждэг. Тоглоом бүрийг утасгүй “Kinect” контроллер дагалдаж очно. Мөн “Xbox One” нь дуу хоолой таних бөгөөд “Xbox, watch TV”, “Xbox, Go Home”, “The Price is Right”, “Xbox, game”, “Instant switching”, “go to TV”, “go to music” гэх мэт командыг төвөггүй гүйцэтгэнэ.

“Microsoft” компанийн зүгээс “Xbox One”-нд зориулж эхний жилдээ 15 тоглоом гаргах бөгөөд эдгээрээс 8 нь цоо шинэ тоглоом байна. Мөн өөр дээрээ “Skype”-ийг суулгасан аж.

Харин үнийн хувьд нь “Xbox One” нь 500 ам.доллар, “Playstation 4” хямд буюу 399 ам.доллараар борлогдох юм байна.

Г.БИЛЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж