Өмнөговь аймагт анх удаа зохиогдсон энэхүү арга хэмжээнд тус аймгийн 15 сумын 450 хүүхэд найман төрлийн уралдаан тэмцээнээр оюун ухаан, авъяас чадвараараа өрсөлдсөн нь боловсролын салбарт хийж гүйцэтгэсэн томоохон ажлын нэг боллоо. Хойч ирээдүй болсон хүүхэд багачуудынхаа авьяас билгийг нээн хөгжүүлэх зорилгоор энэхүү наадамд Өмнөговь аймгийн Засаг даргын шийдвэрээр орон нутгийн төсвөөс 14 сая төгрөг зарцуулжээ.
1.“Шилдэг бүтээл 2013”
Шилдэг бүтээл шалгаруулах үзэсгэлэнд 7 сургуулийн 78 сурагчийн 480 гаруй бүтээл, оёдол хатгамлын урлал, зээгт наамал, шүр сувсан урлал, Техник, загвар зохион бүтээлт, Модон эдлэлийн урлал, хагас бүтэн сийлбэр, уран зураг, хар зураг, бар зураг, цаасан урлал, уран хайчилбар зэрэг таван төрлөөр амжилттай зохион байгуулагдлаа.
Оёдол хатгамлын урлал, зээгт наамал, шүр сувсан урлалын төрөлд 60 сурагчийн 257 бүтээл оролцож 1-р байранд “Эрдмийн гэгээ” сургуулийн сурагч Х.Содбаяр, 2-р байранд МСҮТ-ийн сурагч А.Болорчимэг, 3-р байранд Гурвантэс сумын сургуулийн сурагч Ц. Хулан нарын бүтээл шалгарсан байна.
Техник загвар зохион бүтээгчийн төрөлд 13 сурагчийн 14 бүтээл оролцсон бөгөөд 1-р байранд 1-р сургуулийн сурагч Б.Энхсайхан, 2-р байранд 1-р сургуулийн сурагч Т.Болд-Эрдэнэ, 3-р байранд 3-р сургуулийн сурагч Д.Бат-Оргил нарын бүтээл шалгарсан.
Модон эдлэлийн урлал, хагас бүтэн сийлбэр төрөлд 20 сурагчийн 69 бүтээл оролцож, 1-р байранд МСҮТ-ийн сурагч М.Баянхүү, 2-р байранд Хүрмэн сумын сургуулийн сурагч Б.Төртүвшин, 3-р байранд 3-р сургуулийн сурагч Д.Гантулга нарын бүтээл шалгарчээ.
Уран зураг, хар зураг, бар зураг төрөлд 26 сурагчийн 82 бүтээл оролцсон бөгөөд 1-р байранд Ханхонгор сумын СУТС сургуулийн сурагч О.Болдсайхан, 2-р байранд 1-р сургуулийн сурагч М.Уранзаяа, 3-р байранд 2-р сургуулийн сурагч Б.Тэргэл нарын бүтээл шалгарав.
Цаасан урлал /оригами/, уран хайчилбар төрөлд 27 сурагчийн 86 бүтээл оролцож, 1-р байранд Ханбогд сумын ЕБ сургуулийн сурагч Б.Эрдэнэбулган, 2-р байранд Баяндалай сумын ЕБ-ын сургуулийн сурагч Баярцэцэг, 3-р байранд Мандал-Овоо сумын ЕБ-ын сургуулийн сурагч Х.Номин-Эрдэнэ нарын бүтээл шалгарсан.
Ирээдүйн шилдэг инженер загвар зохион бүтээгчдийг бэлтгэх, сурагчдын техник сэтгэлгээг хөгжүүлэх, техник спортын загвар зохион бүтээсэн сурагчдын бүтээлийг сурталчлан урамшуулах зорилгоор “ШИЛДЭГ ЗАГВАР-2013” техник спортын тэмцээнийг зохион байгууллаа. Тус тэмцээнд 3 сургуулийн 13 сурагч 14 загвар, усан загвар, авто загвар, нисэх загварын төрлүүдээр оролцлоо. Техник спортын авто загварын төрлийн 1-р байранд 2-р сургуулийн сурагч Э.Чинзориг, 2-р байранд 1-р сургуулийн сурагч Э.Баттулга, 3-р байранд 1-р сургуулийн сурагч Х. Ганхүлэг нар шалгарлаа.
Техник спортын нисэх загварын төрлийн 1-р байранд 1-р сургуулийн сурагч Э.Лхагва-Очир, 2-р байранд 4-р сургуулийн сурагч Ч.Доржрагчаа, 3-р байранд 1-р сургуулийн сурагч Б.Мөнгөн-Эрдэнэ нар шалгарлаа.
Техник спортын усан загварын төрлийн 1-р байр 3-р сургуулийн сурагч С.Өсөхбаяр, 2-р байр 3-р сургуулийн сурагч Б.Ууганбаяр, 3-р байр 1-р сургуулийн сурагч Э.Сугаржамц нар шалгарсан.
МУСГЗ Гомбын Оргойн нэрэмжит өсвөрийн ерөөлч магтаалч цоллооч, уухайчдын наадмыг зохион байгууллаа. 15 сумын сургууль, цэцэрлэгийн нийт 40 хүүхэд: ерөөлийн төрөлд 12, магтаалын төрөлд 2, уухайн төрөлд 1 баг, бөх морины цолны төрөлд 30 хүүхэд оролцсон.
Ерөөлийн төрөлд:
1-р байр- Баяндалай сумын сурагч Т. Цэрэнпунцаг
2-р байр- Мандал Овоо сумын М.Жавхлантөгс
3-р байр- Баяндалай сумын Б.Гантогтох
Тусгай байрыг Цогт-Овоо сумын Б.Даваасамба нар тус тус эзэлжээ.
Морины цолны төрөлд:
8-12 насанд: 1-р байр Номгон сум Ц.Баянбат
13-17 насанд: 3-р байр Гурвантэс О.Чаминчулуун
Тусгай байр 2-р сургууль Б.Билгүүн
5-7 насанд : 1-р байранд Ноён О.Сумъяабазар
2-р байранд Ноён сум М. Бадамсамбуу
Бөхийн цолны төрөлд:
1-р байр-Ханхонгор сумын Э. Эрдэнэбулган
2-р байр-Манлай сумын Х.Бямбажав
3-р байр-Цогтцэций сумын А.Бүддорж
3-р байр Ханбогд сум Г. Батболд нар шалгарчээ.
Уухай төрлийн Шагналт байранд Баян-овоо сумын П.Отгонпүрэв ахлагчтай баг тус тус шалгарсан байна.
Хүүхдийн хэмнэл сонсголын мэдрэмжинд суурилсан авъяасыг нээн хөгжүүлэх, ирээдүйн авъяаслаг хөгжимчдийг тодруулах зорилгоор Аймгийн ЗДТГ, БСГ, ХГБХХ, ХЖТ, Ханхонгор сумын Мэргэжлийн сургалттай сургууль хамтран зохион байгууллаа. Энэхүү тэмцээнд Ардын хөгжмийн наадмыг гоцлол, хамтлаг гэсэн төрлүүдээр зохион байгуулсан бөгөөд 91 сурагч оролцсоноос:
Хамтлаг: 1-р байранд Цогт-Овоо сумын “Эгшиглэн” хамтлаг
2-р байранд Баяндалай “Говь гурван сайхан” хамтлаг
3-р байранд 1-р сургууль Ятгын хамтлаг
Гоцлол: 1-р байранд Цогтцэций сумын Алтансаран
2-р байранд 4-р сургууль Мөнхцэцэг
3-р байранд 1-р сургууль Саруул нар тус тус шалгарчээ.
Тодорхой дүрмийн дагуу өгөгдсөн их хэмжээний мэдээллүүдээс аль болох олныг цээжлэн, эргүүлэн санаж өрсөлддөг спортын төрлөөр хүүхэд багачууд идэвхитэй оролцжээ. Энэхүү тэмцээнийг хүүхдийн авъяасыг нээж хөгжүүлэх, олон нийтэд сурталчлах, цаашид аймгийн хэмжээнд оюуны спортын төрлийг хөгжүүлэх зорилготой “Оюуны чадвар-Ой тогтоолт” тэмцээнд 14 сургуулийн 14 багийн 42 сурагч оролцож оюун ухаанаараа уралдлаа.
1-р байранд 1-р сургуулийн баг
2-р байранд Хүрмэн сумын сургуулийн баг
3-р байранд Булган сумын сургуулийн баг
Монгол улсын шинэчлэлийн Засгийн газраас баримталж байгаа гэр бүлд суурилсан хөгжлийн бодлогын хүрээнд хүүхэд багачуудын авьяас чадварыг нээн хөгжүүлэх, гэр бүл бат бэх байх, гэр бүлийн итгэлцлийг нэмэгдүүлэх, биеийн тамир спортыг дэмжих зорилгоор Аав ээж би тэмцээнийг амжилттай зохион байгууллаа. Энэхүү тэмцээнд 18 баг оролцсон байна.
1-р байранд Манлай сумын баг
2-р байранд Даланзадгад сумын 2-р багийн баг
3-р байранд Баяндалай сумын баг
Тусгай байранд Ноён сумын баг шалгарчээ.
Хүүхдийн урлагийн их наадмын бас нэг онцлог төрөл нь хүүхдийн жүжиглэх авьяас билгийг нээн хөгжүүлэх зорилгоор To be or not to be жүжигчилсэн уралдааныг зохион байгууллаа. Энэхүү тэмцээн нь мөн тус аймагт анх удаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд 14 сургуулийн 17 сурагч оролцлоо.
1-р байранд Сэврэй сумын Г. Намуунсайхан
2-р байранд 1-р сургуулийн П.Энх-Эдэнэ
3-р байранд Баяндалай сумын Х. Бямбацогт
Бага насны хүүхдийн хөдөлгөөн, тэнцвэрийн мэдрэмжид суурилсан авъяасыг хөгжүүлэх зорилготоор Даланзадгад сумын цэцэрлэгүүдийн дунд Уран хөдөлгөөнт гимнастикийн тэмцээнийг зохион байгуулж 5 цэцэрлэгийн 150 хүүхэд оролцсон байна.
1-р байранд 2-р цэцэрлэг
2-р байранд 11-р цэцэрлэг
3-р байранд 9-р цэцэрлэгийн хүүхэд багачууд шалгарчээ.
№ | Сум | Алт | Мөнгө | Хүрэл | Тусгай байр | Нийт оноо | Байр /сум/ |
1 | Баяндалай | 5 | 4+4 | 3+3+3 |
| 22 | 2 |
2 | Баян-Овоо |
|
|
| 2 | 2 | 11 |
3 | Булган |
|
| 3 |
| 3 | 10 |
4 | Гурвантэс |
|
| 3+3 |
| 6 | 8 |
5 | Манлай | 5 | 4 |
|
| 9 | 5 |
6 | Мандал-Овоо |
| 4 | 3 |
| 7 | 7 |
7 | Номгон | 5 |
|
|
| 5 | 9 |
8 | Ноён | 5 | 4 |
| 2 | 11 | 3 |
9 | Сэврэй | 5 |
|
|
| 5 | 9 |
10 | Ханбогд | 5 |
|
| 3 | 8 | 6 |
11 | Ханхонгор | 5+5 |
|
|
| 10 | 4 |
12 | Хүрмэн |
| 4+4 |
|
| 8 | 6 |
13 | Цогт-Овоо | 5 |
|
| 2 | 7 | 7 |
14 | Цогтцэций | 5 |
| 3 |
| 8 | 6 |
15 | 1-р сургууль | 5+5+5 | 4+4+4+4 | 3+3+3+3+3 |
| 42 |
1 |
16 | 2-р сургууль | 5+5 |
| 3 | 2 | 15 | |
17 | 3-р сургууль | 5 | 4 | 3+3 |
| 15 | |
18 | 4-р сургууль |
| 4+4 |
|
| 8 | |
19 | Даланзадгад |
| 4 |
|
| 84 | |
20 | МСҮТ | 5 | 4 |
|
| 9 |
Өмнөговь аймгийн
ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтэс