Монголын үндэсний олимпийн хороо/МҮОХ/-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн, тус байгууллагын Хууль зүйн хэлтсийн дарга Б.Наранцэцэг нарын гурван хүний МҮОХ-ны хөрөнгийг хувьдаа завшсан гэх хэрэгт буруутган Авлигатай тэмцэх газарт шалгаж байгаа. Одоогоор мөрдөн байцаалтын ажиллагаа дуусах шатанд яваа гэдгийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Амарбат мэдээллээ.
Д.Загдсүрэнг өнгөрсөн хоёрдугаар сарын 22-нд ШШГЕГ-ын харъяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулан шалгаж байсан. Харин гэр бүлийн хүсэлтээр өнгөрсөн гуравдугаар сарын 15-нд батлан даалтад гарган, гадуур байцааж байгаа юм.
Д.ЖАРГАЛ